Миний мөрөөдөл : Цэнхэрийн гол

Цэнхэрийн гол

Алдарт Цэнхэрийн гол тал дундуураа мяралзан урсах нь саа торгон шаглаа мэт үзэсгэлэнтэй.Бодол болон эрэг дээр нь жаал сууж уснаас нь алгаараа хутган адис авж хүртлээ.Будан татсан армаг модтой хөндлөн уулс цэнхэртэнэ.Нэг тийм тэнгэрлэг сайхан юм.Энэ сацуу Цэцэгт талаа ундаалсан 
Цэнхэрийн голоор нутагтай
Суутай мэргэдээс илүүтэй 

Сургаал хайрласан ээжий минь....... дууны аялгуу санаанд урсан орж ирлээ.Өөвгөрхөн бор гэр, нутаг усаа санасан хүний үрийн гуниг уярал дүүрэн аялгуу сонсоод л баймаар тийм яруу аялгуу.Зөөлхөн эрэг дээр нь удаан суулаа.Энэ гол хүн байсан бол зуун зууны дурсамж түүх өгүүлэн хүүрнэх байсандаа.Хичнээн хүлэг морь энэ уснаас ундаалан хүний нутгийг зорьж хичнээн эхийн хүү эргэж ирж чадалгүй ус голоо нүдэндээ зурж амьсгал татсан бол гэж бодсон хоолой зангирлаа.Үнэндээ тэгээд л би ингэж хайлан мэлмэрч байна гэх шиг аяархан бидэртэнэ.Гол бид 2 ярилцаад сууж байгаа мэт санагдав.Эх хүн, гол хоёр адилхан юм.Сүү шиг ариун тунгалаг усаараа хүй олон сав шимийг ундаалан тэтгээд хариу үл нэхэн мэлтэгнэнэ.Ээж шиг минь юм.Зөөлхөн босч буцаж алхлаа хоргодмоор юм....Ай Цэнхэрийн гол минь эрэг дээр чинь мянган оныг үдсэн ч уйдамгүй санагдах гэгээн совин төрөх.....

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)