Миний мөрөөдөл : Эх хүн рүү зүглэх харгуй бүхэн үргэлж гэгээн байх юмдаа.
Гэрээсээ гараад алхах зуур замд өмнөө жин тавьсан жар гаруй насны хөгшин эмгэн суудаг юм.Бохь, чихэр, тэргүүтэн өрсөн жижигхэн модон тавцантай.Би дандаа л жингийн тавцан дээр гишгээд таван зуун төгрөг өгчихөөд жингээ хардаг ч үгүй яваад өгдөг юм.Надад тэр жинг харах сонирхол байдаггүй.Амьхандаа талхны мөнгөнд нь нэмэр болж байгаа царай.Өчигдөр харин жин дээр гишгээд эргэтэл миний хүү чинь турчихаа юу даа гэж хэлэхээр нь гайхаад та миний жинг хардаг юм уу гэсэн чинь тиймээ дандаа л хардаг шүү дээ миний хүү гэсэн.Миний хүү гэж тэр буурал яг л өөрийн хүүгээ дуудаж байгаа юм шиг хэлсэн.Эх хүн рүү зүглэх харгуй бүхэн үргэлж гэгээн байх юмдаа.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)