Миний мөрөөдөл : Хүслийн тагтаа

Хүслийн тагтаа

Өвлийн сэрүүн салхинд нүцгэрч хоосроод бүхнээ алдсандаа гомдох мэт бөхөлзөх улиаснууд, гудамжаар сигналдан түгжрэх автомашинууд нэгэн хэвийн уйтгар төрүүлнэ.Гунигтай хэрнээ бүдэгхэн инээд нуусан том хар нүдтэй охин босон суниаж цонхон дээрээ очлоо.Цонхны цан түмэн янзаар угалзарсан байх нь сонин шүү байгаль эх өөрөө юм болгоныг урлаж бүтээл болгож байдаг гэж бодох зуур тор хийсэн чимээ гарч охиныг цочоолоо.

Тагтаанууд иржээ.Бүсгүйн гараас будаа идээд сурчихсан энэ жигүүртнүүд өглөө болгон ирж хувиа аваад нисдэг болсноос хойш цөөнгүй сар болжээ.Өд сөд нь сөрвийсөн энэ хөх алаг тагтаа дандаа хамгийн түрүүнд цонх тогшиж хүн цочоох юм гээд инээмсэглэн эргэлээ..Жижигхэн улаан нүдээ эргэлдүүлэн будаа тонших зуур бас хажуу талын тагтааны хувьд санаархах нь өхөөрдмөөр санагдана.Бүсгүй тагтаануудаа удаанаар харж байснаа санаа алдлаа.Бүсгүйн хажууд тагтаа нь үргэчих вий гэж бодсондоо зөөлөн гишгэлж ирсэн охин дүү нь гараас нь татаж эгчээ та босчихсон юм уу гэж асууснаа .. та яагаад эднийг байнга хооллож байдаг юм бэ гэж шулагналаа.Аан эд миний хүсэл мөрөөдлийг тэнгэр өөд авч нисдэг юм.Яагаад заавал тэнгэр гэж...уудам огторгуй гэгээхэн бас их тунгалаг байдаг болохоор л тэрдээ дүрсгүйхэн минь тэд миний хүслийг тэнгэр өөд авч нисээд түүнд шивнэдэг юм.Тагтааны хэлээр үү.Үгүй дээ зүрх сэтгэлээрээ дуулдаг.Тэдэнд хэл шаардлагагүй.Би бас хооллоод хүслээ шивнэж болох уу.Бололгүй яахав тэг тэг.Охин нүдээ аниж амандаа шивэгнэж эхлэв.Хөх алаг тагтаа сүрхийтэл далавчаа дэвж хөөрлөө.Тээр харж байна уу тэр чиний хүслийг аваад нисчихлээ.Хөөх тиймүү баярлалаа эгчээ.Үгүй дээ тэдэнд л баярла гэсэнд дүү нь нүдээ гурвалжлуулан баярлалаа хүслийн тагтаа минь заавал миний хүслийг дамжуулаарай гэж шивнэлээ.

Бүсгүйн сэтгэлийн хөнгөн хүнд дурсамжууд хөвөрлөө.Тэрээр багадаа их сэргэлэн хүүхэд байж билээ.Ах нараасаа илүү хэрсүү өссөн, эцэг хүний орон зайгаар гэр нь хэтэрхий эрт дутагдсан нь түүнд он жилүүдийн дунд зовлон хатуужил үргэлж ойрхон байсныг сануулна.

Сэргэлэн хар нүдээрээ голын тохойн ширгэн дээр суун элдвийг хөөрөлдөн байгаа хү мүүсийг харж суусан охин босож гартаа барьсан жижигхэн бургасаар голын урсгал сөрж тоглолоо. Миний охин чинь юу хийж байгаа юм гэсэн ээжийнхээ дуунд бондгос хийтэл цочин эргэж харсан охин .... өө ээж би нөгөө гэж түгдэчлээ.Ээж нь өндөр гоолиг биедээ охиноо наан өргөж гэрлүүгээ алхлаа.

Тэр ээжийн охин байсан. Хорвоогийн анхны гэсэн бүхэнтэй ээж нь л танилцуулж охин түүний хайр энэрлээр хүн болсон.Эмэгтэй хүн, ээж хүн, эх хүн байхын тухай амьдралын тухай, аз жаргал, зовлон гунигийн тухайд ч хамгийн ойрхон багш нь энэ л хүн байсан.

Хүүхдүүдээ чимээгүй .... чимээгүй за миний хүүхдүүд чимээгүй болоорой манай ангиас чинь шүлэг бичдэг хүүхэд байгаа билүү? ..... багш нь та нарын дунд аавын тухай шүлэг бичих даалгавар өгөх гэж байна за тэмдэглээд аваарай тэмцээн болох гэж байгаа юм.

Түүнд багшийн хэлсэн энэ үг хөндүүр бодлыг нь сэдрээчих шиг бас өөрт нь хамаагүй даалгавар өгсөн мэт санагдлаа.Ээжээсээ эмээгээд аавынхаа тухай сураглаж асууж чаддаггүй, бүүр түүрхэн далд тавгүйхэн дурсамжаас өөр санаанд буудгүй аавын тухай юу бичих билээдээ.Хичээлээ тараад гэртээ орж ирэн үзэг, цаасаа авч аавын тухай, бусдын эцгийн тухай, эрэгтэй хүний тухай бодолд дарагдлаа.Ээжийг ажлаасаа ирэхээс нь өмнө дуусгах хэрэгтэй харин хэнийг бодож шүлгээ бичих үү. Аавынхаа л тухай бичье өгөх ёстой байсан жаргал, хайрынх нь тухай биш ерөөсөө л бодолд минь гэгээнээр тунарах аавынхаа тухай төсөөлөн бичих хэрэгтэй юм байна.

Сургуулийн хашаанаас гаран алхаж буй махлаг бор багш нүдэнд нь одоо болтол харагдах торомгор хар нүдтэй охины аавынхаа тухай бичсэн хэтэрхий хэрсүү үгтэй шүлгийн мөрүүдийг сэтгэлдээ зурж алхлаа. Нүдэнд нь нулимс мэлтэгнэн буйгаа бусдаас нууя ч гэж бодсонгүй.Түүний шүлэг олон хүний хөндүүр бүхэнд хүрсэн болохоор тэр юм.

Ээжээсээ гуйсаар байгаад уулзах болсон аавыгаа харахаар яарлаа.Дүр төрхийг нь сэтгэлдээ төсөөлж зүүдэндээ л олон харсан тэр хүнийг одоо харна гэхээс тэсч ядан бас зүрх нь оволзоно.Миний охин гээд тэврээд уйлах болов уу, аль эсвэл гар барих юм болов уу.....гараад ирлээ...........өө за сайн байна уу миний охин......... сандарсандаа болоод охины дуу нь гарсангүй.

Түүний олон олон мөрөөдөл дунд ааваасаа хүүхдийн баяраар бэлэг авах хамгийн тод бас хэцүү биелэхгүй мэт мөрөөдөл байсан.Өнөөдөр харин тэр мөрөөдөл биелэх юм шиг санагдана.Гудамжаар хүүхдийн дуу чанга эгшиглэж энд тэндгүй аав ээжийнхээ дунд жаргалтай нь аргагүй мишээсэн бяцхан хүүхдүүд, томоос том шаараар чимэглэсэн гудамж талбайн хаягнууд бүгд түүнд баяр хүргэж мөрөөдөл нь биелэх өдрийн жаргалыг ерөөж буй мэт санагдана.

Өө миний охин хүрээд ирснүү..... ойр зуурын яриа өндөрлөлөө .... аавын бэлэг л түүний гар дээр ирсэнгүй.... хэрвээ зөн совин таньд байдаг миний тухай боддог л байсан бол өгөх л ёстой..... хашааны хаалга хаагдаж гудамж уруудан машинтайгаа бууж явлаа.Нулимс нь нүдний аяганд нь багтаж ядан асгарч зам харагдахгүй шахам болсоор л... эрэгтэй хүн, эр хүнд итгэх итгэл энэ үед л түүнээс хэтэрхий хол явчихсан.

Бүсгүйн нулимс гэнэтхэн мэлтрээд ирлээ урьд хожид болсон хэцүү бүхний төлөө уйлмаар санагдлаа.Бусдад буруу өгч чададгүй зан нь түүний зовлонг хэтэрхий хүнд болгодог юм шиг санагдана.Уучлалыг ухаарлыг бусдад өгч хариуд нь зовлон гуниг алдааг нь өөртөө авдаг сахиусан тэнгэрүүд л түүнтэй адилхан бодогдоно.

Эгч ээ та яасан бэ? яагаад уйлаад байгаа юм бэ? та инээхээрээ л хөөрхөн байдаг битгий уйл надад өгсөн нөгөө чихрээ буцаагаад авах юм уу.За за зүгээрдээ миний дүү яасан явж киногоо үздээ эгч нь зүгээр.

Тагтаанууд улам олон болж эхэллээ.Бүсгүй эднийгээ харахдаа л хамгийн жаргалтай болдог.Тэдэнд бүхнээ ярихад тэд дуулгавартай нь аргагүй нүдээ эргэлдүүлж хүзүүгээ хөдөлгөн зөвшөөх мэт аяархан хүржигнэнэ.

Гэгээн гэгэлгэн, сайн сайхан аз жаргалтай мөчүүд түүнийг хүлээж байгааг бүсгүй зөнгөөрөө мэдэрдэг.Тэр бүхний төлөө л энэ бүгдийг туулсан туулсаар ч байх болно.

Хүслийн цэнхэр тагтаанууд минь нисдээ нис ..... уудам хөх огторгуйгаас жаргал зууж ирээрэй.

 УБ 2013.02.14

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Enhlen (зочин)

ymar goy yum be uuniig uuruu bichsen u bi huulaad avch bolohu...uilmaar yumshig

babuulai (зочин)

сайн бичжээ...би уг нь блогтой байсан устчиж

Enzo

bayrlalaa all

Chinbaa (зочин)

chi bodol durslel 2 iig gaihaltai suljee gants neg gazar yumiig chine niitelmeer bna mssengereer holbogd

nuuts hadgalagch (зочин)

shn bichjee..

エンフシ

сайхан бичсэн бна.

love angel (зочин)

huurhun bnoo...goy bolj :P

Enzo

Bayrlalaa

DSS (зочин)

Wow.nice.Good luck

Zochin (зочин)

sain bolje enzo

Zoloo (зочин)

Setgel hudlum goy bichjee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)