Миний мөрөөдөл : Тамхи татдаг бол ороод гарна биздээ

Тамхи татдаг бол ороод гарна биздээ

Дэлхий дээр тамхинаас үүдэлтэй өвчний улмаас 7 секунд тутамд 1 хүн буюу жилд 5 сая хүн нас барж байна. Тамхичдын 50% нь тамхинаас үүдэлтэй өвчний улаас нас бардаг байна.

Богино хугацаанд үүсэх нөлөөлөл

  • Нүд ам, хоолой, салстыг цочроож хорсгоно

  • Амнаас тамхины үнэр үнэртэнэ

  • Үс, хувцсанд тамхины утаа шингэнэ

  • Шүд, хуруу, гар шарлана

  • Тархины хүчилтөрөгчийн хангамж багасна

  • Уушгины хүчилтөрөгчийн хангамж муудна

  • Амьсгал өнгөц болно

  • Зүрхний ажиллагаа хурдсаж, цусны даралт ихэснэ

  • Судсыг нарийсгаж, нүүрийг үрчлээтүүлнэ
  • Удаан хугацаанд

    Тамхи нь хүний бүхий л эрхтэн системд нөлөөлөөд зогсохгүй, хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог.


    Амны хөндийн эрхтэн

  • Шүд цооролт:

  • Тамхи нь амны хөндийн хэвийн орчинг өөрчилснөөр шүдний паалан зөөлрөх, шүд шарлах, цооролтод хүргэдэг. Тамхичдад шүд унах нь 11,5 дахин их тохиолддог. Мөн шүд сулрах болон буйлны үрэвсэл үүсгэдэг.


    Мэдрэхүйн эрхтнүүд

  • Харааны эрхтэн:

  • Нүдний өвчинд тамхичид 40% илүү өртдөг.
    Мөн нүд хорсох, нүд анивчих, нүднээс нулимс гоожих зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд нүдний болор цайх, улмаар сохрох аюулд хүргэж болно.

  • Сонсголын эрхтэн:

  • Дотор чихэнд чихэнд хүрэх цусны хэмжээ багасч, сонсох чадвар алдагддаг.
    Тамхичдад үүссэн дүлийрэлт нь архаг явцтай байдаг ба удаан үргэлжилдэг.
    Мөн тамхичдад нь дунд чихний үрэвслээр 3 дахин илүү өвдөх ба хүндэрч тархины менингит, нүүрний мэдрэлийн саажилтаар төгсөх нь их байдаг.

  • Амтлах эрхтэн:

  • Тамхичин хүний амтлах мэдэрхүй буурсан байдаг. Тэд хоолны амтыг сайн мэдэрдэггүй.

  • Үнэрлэх эрхтэн

  • Тамхичин хүний үнэрэх мэдрэхүй буурса байдаг. Тамхичид өөрөөсөө үнэртэх өмхий үнэрээ ч мэдэрдэггүй.

  • Арьс болон түүний дайвар

  • Тамхичин хүний арьс хуурайшин, уян хатан чанар нь буурдаг.
    Үрчлээ үүсэж, наснаасаа эрт өтөлдөг.
    Үсний өнгө нь алдагдана, үс унана, халзарна. Хумсанд шар толбо үүсэх ба хумс амархан хугарамтгай болно.

    Амьсгалын систем

  • Уушгины архаг бөглөрөлт өвчнүүд
  • 90% нь тамхи татсантай холбоотой үүсдэг. Амьсгалын зам нарийсч амьсгалахад бронхитын ¾ нь тамхи татсаны улмаас үүсдэг байна.

  • Уушги тэлэгдэх өвчин

  • Тамхи уушгины хөвсгөр зөөлөн эдийг гэмтээснээр уушгины зөөлөн эд хатуурч , амьсгалах тоолонд уушгийг аажмаар гэмтээдэг.Тамхи татдаг хүнд энэ өвчнөөр өвдөх магадлал 13 дахин их байдаг.

  • Астма буюу амьсгал давчдах өвчин

  • Тамхины утаа уушгины хамгаалах эдийг гэмтээснээр тамхины утаан дахь цочроогч бодисууд уушгинд нэвчин орох боломжыг бүрдүүлдэг. Энэ нь амьсгалын замыг боогдуулж, амьсгал давчтах өвчнийг үүсгэдэг.


    Зүрх судасны систем

  • Судас

  • Тамхинаас болж судасны хананд өөх тос хуримтлагдаж дотор зай нарийсаж улмаар уян чанараа алддаг.
    Судасны хөндийн нарийссанаар түүгээр гүйх цусны хэмжээ багасч, эд эрхтнийг цусан хангамжын дутагдалд хүргэдэг. Тамхи татдаг хүмүүсийн судсанд 3 дахин илүү өөх тос хуримтлагддаг.

  • Зүрх

  • Тамхи татмагц зүрхний цохилт оширдог. Тамхичин хүний зүрхний цохилт хоногт 12000-15000-р олон байдаг.
    Тамхи татсантай холбоотой үүсэх зүрх судасны өвчнүүдэд:
    1. Гол судасны хатуурал
    2. Зүрхний цусан хангамж дутагдах өвчнүүд
    3. Захын судасны өвчнүүд
    4. Тархины судасны өвчнүүд ордог.


    Хорт хавдар

  • Уушгины хорт хавдраар өвчлөх магадлал 22 дахин их

  • Хамрын хорт хавдар 2 дахин их

  • Амны хөндийн эрхтнүүдийн хорт хавдар 6-27 дахи их

  • Улаан хоолойн хорт хавдар 12 дахин их

  • Залгиурын хорт хавдар 810 дахин их

  • Төвөнхийн хорт хавдар 1018 дахин их

  • Ходоодны хорт хавдар 23 дахин их

  • Бөөрний хорт хавдар 5 дахин их

  • Давсагны хорт хавдар 3 дахин их

  • Шодойны хорт хавдар 23 дахин их

  • Нойр булчирхайн хорт хавдар 25 дахин их

  • Шулуун гэдэсний хорт хавдар 3 дахин их

  • Хошногоны амсрын хорт хавдар56 дахин их тохиолддог нь нотогдоод байна.

  • Уушгины хорт хавдар

  • Тамхинд агуулагддаг химийн бодисууд нь уушгины эдийн хамгаалах үйл ажиллагааг дарангуйлдаг.гадны ямар нэг биет, тоос шороо болон хорт бодисууд уушгинд хуримтлагддаг.

  • Хоол боловсруулах эрхтэн систем

  • Тамхичин хүний хоол боловсруулах эрхтний үй ажиллагаа алдагдсан байдаг.

  • Хоол идсэний дараа ходоодны хүчил саармагжих чадварыг алдагдуулснаас хүчил нь ходоодны салстыг түлэн шарх үүсгэдэг.


    Нөхөн үржихүйн эрхтэн

  • Тамхи ба эрэгтэйчүүд

  • Тамхи нь эр бэлгийн эсийн хэлбэрийг нь өөрчилж, бүтцийг нь алдагдуулдаг. Тамхичид үргүйдэлд өртөх магадлал ихэснэ. Бэлгийн сулралд оруулдаг.

  • Тамхи ба эмэгтэйчүүд

  • 1. Тамхи сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт оруулна
    2. Цэвэрших процессыг 2 жилээр урагшлуулдаг
    3. Жирэмсэн байхдаа үр зулбах ба үргүйдэл үүсэх эрсдэл их байдаг
    4. Умайн гадуурх жирэмслэлт болон аяндаа үр зулбалт элбэг тохиолдно
    5. Жирэмсний болон төрөлтийн олон хүндрэлүүдийг үүсгэнэ
    6. Жирэмснээс хамгаалдаг эм хэрэглэдэг бол зүрхний өвчний эрсдэл 10 дахин их байдаг
    7.Хөхний, өндгөвч, умайн хорт хавдрууд үүсгэнэ.


    Бусад нөлөөллүүд

  • Тамхи нь хүний дархлалын тогтолцоог гэмтээнэ. Тамхичид харьцангуй сул дорой биетэй байдаг. Яснууд хэврэгшиж, хугарахдаа амархан, эргэж бороолохдоо удаан байдаг./Мэдээллийн эх сурвалж Банжиг нэт /
  • start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

    8 сэтгэгдэл:

    null
    Кена

    за би ч лав зүгээр үхэхгүй л юм байна

    Enzo

    Тийм болохоор л хаячих.......... өөрийгөө ялаад үзэх л хэрэгтэй.Магадгүй бусад олон зүйл дээр өөрийгөө ялах эхлэл болох ч юм билүү.

    Кена

    хүмүүс тамхийг зүгээр л бусдад таалагдах гэж эсвэл зүгээр лаг харагдах гэж ер нь яах гэж татдаг гэж боддын бол?

    Кена

    тамхинаас гарах амархан ч юм биш лд.Гэхдээ тэр татдаг хүмүүс гарая гэж боджийвол гар.Чадахгүй байвал битгий бусдыгаа уруу татаарай гэж хэлий даа

    Сүйжин - Гэрэл байж л харанхуй байдаг

    Мууу тал нь л энэ , сайн бүр сайхан зүйлс ч байгаа хэхэ...тат тат яады

    13

    сайн тал гэж байгаашдээ наад нэг юманд чинь..татдаггүй хүмүүс нь тэгээд татахгүй байвал л болоошд

    Кена

    би тамхинд дуртай...аяархан хэлчээд гарав

    ❀ܓ✿ܓღӨөнжий ❀ܓ✿ܓღ (зочин)

    би татахгүй уджийнаа тэхээр би гарж чадна гэсс үг хэхэ

    Сэтгэгдэл үлдээх



    (нийтэд харагдахгүй)

    (оруулах албагүй)
    (HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


    (Зурган дээрх тоог оруулна уу)