Миний мөрөөдөл : Ай зүүдэнд даллах нутаг минь тань юугаа л гэж..

Ай зүүдэнд даллах нутаг минь тань юугаа л гэж..

Миний өссөн намхан, жижигхэн сууринг Эрдэнэцагаан гэдэг юм.Болор шиг цав цагаан чулуутай уул суурингийн минь урдуур хөндөлсөж түүнийг гогцоорон Чоно гол хэмээх сэрүүн тунгалаг гол бүслүүрдэн урссан үзэсгэлэнтэй уулынхаа нэрээр нэрлэгдсэн.Ар энгэрт нь Зүүн хязгаарыг илбэн тохинуулах Халхын тамгат найман хутагтын нэг олноо Егүзэр хутагт хэмээн алдаршсан хүмүүн эрдэнийн заларч ассан Өнө өглөгт хийд их тод харагдана.Баруун урд талд нь Баян Хуран, хойд талд нь Алтан овоо, урд талд нь Эрдэнэцагаан, зүүн талд нь Билүүт хэмээх дөрвөн уул хашин оршдог.

Миний нутгийн уулс их намхан.Хараа цуцаам нүцгэн тал дундаа тэд минь гэхдээ тийм ч жижигхэн санагддаггүй.Яг л үр хүүхэддээ холч ухаантай аав нь хэний ч ааваас илүү мэт санагддаг шиг.

Сэтгэл хөглөж зүүдэнд уягдсан тал нутаг минь би танийхаа нэг хэсэг гэж өөрийгөө ойлгоном.Амьсгалах ариун агаар сэрүүн тунгалаг усаар тань тэжээгдэн энэ бие минь өдий зэрэгт хүрсэн.

Түмэн хэлийн сэргэлэн шувууд шулганаж, агь үнэртсэн нутаг минь сэтгэл зүрхэнд минь хичнээн ч дотно юм дээ.

Өглөө нар алгуурхан хөл доороос минь мандаж орой улаан шаргал туяагаа сунайтал тусган жаргадаг.Талд нь зэрэглээ яг л далай шиг бидэртэн долгиотож байдаг юм.Зах хязгааргүй үелзсэн зэрэглээг бага байхдаа их шохоорхон удаан харж зогсдог байж билээ.Борооны дараа талд татсан солонго ямар үзэсгэлэнтэй гэж санана.Хагас тойрог татаж нумран харагдах байгалын гоо үзэсгэлэнг бишрээд л баймаар.

Хүний дуу сонсоод оргилон ундардаг Наран булаг, зоргол халиун бугын бэлчиртэй Лахчинвандад уул, Баруун, зүүн Араат, Баян Бүрд, Хулстай, Харгилтай, Хонгорын голууд минь.Тал хөдлөх мэт хэдэн зуун мянгаараа сүрэглэн явдаг зээр гөрөөсний орон минь.Жавартай өглөө чонын гүйдэл алсалдаг Цайдмын өндөр уулс, Шовх өндөр оройтой нутгийн олны шүтээн Зотол хан минь, хүлгийн дэлэн дээр салхи исгэрүүлж явсан Эмээлтийн хөндий та бүгдээ ямар их санаа вэ.Сэрүүн байхдаа нүдэээ анихад л сэтгэлд минь тэр чигээрээ л буух юм.Яахан мартах билээ.

Ургах наран зүгт нутаг минь байдаг

Уртын дуу шиг тал цэнхэртэж л байдаг

Барагдахгүй энэ талыг туулах гэж

Байдсан гүүнийх нь унага босоо төрдөг

Харагдахгүй бүхний нууцад нэтрэх гэж

Хан эцгийнх нь үрс билгийн мэлмийтэй төрдөг

*** **** *** **** *** ***

Эрдэнэцагаан минь гэж дуудахад

Эгшигтэйхэн дуу сонсоод уярсан мэт болдог

Бурхны орон диваажинд төрсөн мэт би баярладаг

Бусад нь яах вэ Чоно голд төрсөндөө би омогшдог гэж аавын минь анд яруу найрагч С.Амартайван ах минь нэгэнтээ шүлэглэсэн байдаг.

Уснаас тань рашаалж уулсаасаа адис хүртэх гэж нутаг орон гэгээн бүхэн минь таньдаа яарнам.

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Ицми

гоя загуур...

гоя бичлэг...

сайхан нутаг байна... хөдөө явхысан...зун болоосой гэж эрхгүй боджийн хэхэ

***ЛуНа***

гоё юм...
бүүр атаархчихлаа..
Би ийм схан өссөн нутаггүй хүн...
схан ч бичиж....

Болвол жилдээ нэг энэ схан нутагтаа оччиж бвал тэ...

Enzo

Юун нутаггүй юу яринам дүү минь.Хүн болгон л сайхан нутагтай.монгол орон минь бүхэлдээ л сайхан.Зун нутагтаа олуулаа болоод очноо

Кена

сайхан бичлэг байна..Хөдөө явж үзэхийссс

Мө Мө Мөрррөөөдөл (зочин)

нутгаа саначлаа байна хүмүүс дуудаалайхын нэг занжаад явнаа л гэцэн байгааалд очуулч уулзаж учрах хүнүүс зөндөө байнаа гэж төрсөн өссөн хашаандаа очоод нэг сайх хөрвөөхийсөн

Enzo

Тэгээч өвс ургасан хойно очиж хөрвөөхгүй бол ....хэ хэ....

mazaalai (зочин)

Yah yum be uvs ni talhlagdana....

Enzo

Ха ха

tuko (зочин)

erdene tsagaand yamar yastanuud nutagladag ve Lav darigangiin nutag bh. Lam huvragaaraa aldartai gazar daa. Chono gol haanaas haa hurtel ursdag ve? Bor tolgoin haruul gej uul baidag uu? ushuu iluu medeelel taviach. Minii undur uvuu tend nutagladag bsan yum. Uvuugiinhuu nutgiig sonirhson chini netees oligtoi yum oldohgu en Bi uvuuguu yamar yastan bsaniig ch medku. Yamar ch bsan tantai garal 1tei l humuus bh n l dee

Сафо

би ч гэсэн Сүхбаатар аймгийнх ш д. Онгон сум Шар бүрд онгон элс гэж хараа цуцаж хоолой хүрэмгүй говь талын хээхэд дээ.Алтан овооныхоо зургийг харах гоё байна хичнээн ч жил очсонгүйв

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)