Миний мөрөөдөл : Ирээдүйн хүүдээ зориулж бичсэн шүлэг

Ирээдүйн хүүдээ зориулж бичсэн шүлэг

Сэвлэгний чинь үнэрт аав нь нялхарч

Сэм сэмээр нулимс унагаж чамайгаа угтана

Бурхан чамайг өгсөнд өвөө нь хөөрөлхөж

Буурал үсэнд нь жаргалын сор шургална

Замбуутив их олон өнгөтэй  хүү минь

Зах зухаас нь аав нь ялгаж өгнөө

Амьдралд жаргал ч би зовлон ч бий

Аугаа ихийн бүрдэл энд зөндөө хүү минь

Ааль гоо бүсгүйд хайрын сэтгэл алдарч

Арван шөнийн нойр чинь түүнээр л хулжина

Зуурдхан гунигтаа заримдаа ганцаардан шаналж

Зүрхэн тушаа чинь хааяа эмзэгхэн мэдрэмж төрнө

Орчил цаг хугацаа өөр болноо нуган минь

Он жилүүд илүү өндөр урт тоогоор солигдоно

............................................................................

Зээрийн янзага усны толионд өөрийгөө харж

Зэгэлхэн зүсэндээ нарны тусгал эрхлүүлэхийг

Арван тавны саран дор эмээл дэрлэн нойрсож

Аргамаг хүлгийн үүрсээнд үүрийн гэгээ тэмтрэхийг

Тааны цэцэгч тасчин хүлгийн хурдаар дүүлэн байж

Талын ногоон хөндийг хийморьт тоосоор будахыг

Ангир шувуу дэгдээхэйгээ дагуулан ганганаж

Ариун цэнгэг нууранд долгиорон хөвж эрхлэхийг

Эдүгээд аавынх нь ой ухаанд хоногшуулж

Эцэг минь надад үзүүлж өсгөсөн юм үр минь

Эцэс хязгаар төгсгөл энд үгүй зүүдэн минь

Эрээнтэй бараантай орчлонд юм бүхэн бий

Гэвч хонгорхон хүү минь бүү гэрэвши

Гэрэлт орчлонд аав нь тосноо бүү эмээ

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
Ж.Эрхэмцэцэг (зочин)

яаж ингэж сахйан бичнэ вээ үнэхээр гайхалтай

Enzo

Баярлалаа

13

Удкү аав болох нь дээ..гоё бичиж

Enzo

ккк

Tom jaal (зочин)

Saihanl shuleg bna.Taalagdav

Enzo

ЦЭНХЭР ШУВУУ:Одоохондоо арай болоогүй ээ

Кена

хүнтэй суужаам байна....

Кена

тэгээд хүүхэдтэй болохын байна...

Enzo

Хэ хэ

turuu (зочин)

yostoi goy shuleg bnaaa. nguu ulaan shulgiin chini devter duursenuuu kkkk

FC (зочин)

гоё бичжээ сайн аав болоорой

Enzo

Turuu: Одоо блог дээрээ тавьдаг болсоон
FC: Талархав ерөөлөөр болог

turuu (зочин)

aaaaaaaaaayyyyyy

Enzo

Яав хүү минь...

Сүйжин - Гэрэл байж л харанхуй байдаг

Охин төрчүүл гомдох байхдаа хэхэ...

Баяртай,

гоё шүү

хөөрхөн хүүтэй болоорой

Sweet Mommy

сайхан шүлэг байна
нөхөртөө уншуулмаар санагдлаааа

sunshine (зочин)

hoorhon huutei bolooroi..neeree ohintoi ch boloh ym biluu ireeduin ohindoo bas shuleg bicheerei..tegehui bol gomdono sh d...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)