Миний мөрөөдөл : Анд минь Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит ″Яруу найраг миний сэтгэлийн жигүүр″ наадмын 2 удаагийн тэргүүн байрын шагналтай түүнийг би Чой гэдэг юм

Цунамит шуурганы чичиргээ мэдрэгдэж эхлэх ахуй дор

“Түүнийг бүү шавдуул. Тэр аяндаа өөрөө ч таны

мэдээгүйгээр хүссэн тэр зүйлийг тархи руу чинь

аажмаар шфрицээр шахах болно”.

Ц.Чойжамц.

Тэр дандаа л намуухан явдаг. Хүмүүс түүнийг төдийлөн анзаараагүй л байна. Усны долгисыг аль нэгийг нь онцолж бид аждаг билүү. Зарим долгис замхран байхад зарим нь зарим нь ч гэж дээ цөөн хэд нь магадгүй ганц нь өөрийн нууцлаг чадавхиараа бусдыгаа биедээ татан давалгаа болж эргийг сочтол цохидог бөлгөө.

Давалгаа болохоос нь өмнө түүнийг хэн чанзаардаггүй. Гэнэт хүчит давалгаа ирж усны мандал дах хог новшийг гадагш шидэж, эрэг дээрх муу муухайг холтгон цэвэрлэдэг.

Харин тэр долгисын томрон дөвийх, шуугин хүрхрэх, асар хүчит давалгаа хуйлран нөмрөх нь шуургалах адил агаад адилтгал зүйрлэлийг сийрүүлэн хөрвүүлбээс оюун санааны ертөнц дэх Монгол цунами болох нүргээн, газар хөдлөлтийн зогсоож үл болох аймшигт чичиргээний давтамж дөхөн ирж байгааг би мэдэрдэг юм.

Ийм нэг усны давалгааг би харин мэдэх юм. Мэдэх мэдэхдээ тэр долгис аажмаар овор томрон, эргийн зүг довтлох далайц нь хүчээ авч буй. Түүний нутаг нь Сүхбаатар аймаг. Чоно голд төрсөн.Нутгаараа их омогшино Шилийн богд, Алтан овоо, Зотол Хаандаа залбирч яваад дуусна гэх.Чоно голын хөвөөн дээр төрсөн.Заримдаа их хурц омголон хэн нэгний сүр дүрд эмээлгүй хэлэх гэсэн үгээ хэлээд тавьчина.Яруу найргийн наадмын шүлгийг сүүлийн шивэлтэнд оруулахаасаа өмнө түүнд л уншуулна.Санаанд орсноо сараачихыг шүлэг эс гэх, ухааны бяр яруу найрагт эс зохино авъяас ухаан сүлэлдэж шүлэг төрнө гэж ярина.Дөлгөөхөн болчихоод ухаантай үг дуугарна.Юмыг их гэгээлгээр харж ярих дуртай.Амны билгээс ашдын билэг гэж цөөнгүй дуугарах.Би өөрөө их дэврүүн хүн л дээ.Нялайж нялцайдаггүй зан нь бидний нөхөрлөлийг хүч оруулдаг.Тэр их олон адуутай хүн.Морио ярьж дэврэнэ.Нулимс нь гүйлэгнэнэ.Адууний дэлэн дээр хээрийн зэрлэг салхи амталж өссөн хүн.Тэрний минь морь хол явнаа.

Тэр аргыг илрүүлэгч. Тэгээд хүмүүс хийгээд эргэн тойрны мунхарлын харанхуйг гэтлэх, мэлмийн харалганыг тайлах ов залийг эрэн хайгч юм. Хүмүүс бүх юмыг хэвшмэл тогтолцоогоор хүлээн авч өөрийнхөөрөө муйхарладаг.

Өдөр өдөр өөр өөр шинэ аргыг нээе. Тэгэх ч ёстой. Тэгэхгүй бол энэ орчлон утгагаүй. Чоныг хөөж буудаж болно. Замд нь отоод хавхдаж болно. Гэтэл бас улин дуудаж өөр дээрээ авчирдаг арга гэж буй.

Татагдсан жишээлэгдэхүүний гутгаар хувилбар нь ижил инстиктээр нь өдөж өөрийг нь авчирч байна. Бид дэлхийн оюун санааг Монголд авчрахын тулд дэлхийн оюун санаагаар өдөөлт хийж Чоно мэт улин Монголшуулах хэрэгтэй гэдэг нэн онохуйн учгийг их сургуулийн эрдмийн танимд 4 жил онолоор зодолдохдоо энэ нөхрийн дээрх оюун санааны үзлийг таньсан билээ.

Дэлхийн оюун санаа цахимжиж байна. Үүншүүлэх жишгээр Монголын оюун санаа хийгээд мэдлэгийг цахимжуулж дэлхий нийттэй хөл нийлүүлэх шаардлагатайг тэр мэдэрч өөрийн хувь нэмрээ далайд дусал нэмэрлэхүйн үлгэрээр оруулж байгааг би энд онцлон хэлмээр байна.

Би ийм хүнтэй нөхөрлөж, цаад санаа бодлынх нь гүн гүнзгийг танихгүйгээр жалгын сэтгэлгээгээр мэдэнгүйрэн салчиж явсандаа өдгөө зүрх нэхэн ичдэг бөлгөө.

Түүнийг бүү шавдуул. Тэр дуугүй хүлээх, сөрөн тайлбарлах, таныг сонсох, дэмжих, эсэргүүцэх зэрэг нийтлэг авир архиралтаас гадна - үл ойлгогдох, эс ухагдах, өнгөгүй баг өмсөх, шивнэхүй зэрэг гаж үйлдэл гаргаж мэдэх юм.

Харин үүнийг нь яаран дүгнэх, барин шүүрэн авч тайлбарлахыг оролдох, мугуйдлан шүүмжлэх зэргээ урьтал болгохгүйгээр хүлээзнээрэй.

Эс тэгвээс над мэт үхэр байдалд ормуй гэж танд нөхөрсгөөр сануйлмой.

Таныг өөрөө ч мэдээгүй хүсэж буй зүйлийг чинь тархи руу чинь сэрүү оргиулан цахим тариураар шахах вий.

Их Жарантай овогт Ц.Чойжамц

Арван долдугаар жарны Барс жилийн өвлийн адаг сарын дөрөвний

утаатай Улаанбаатрын тэнгэр дор таталгавай.

Цагаан сүүдрийн шуурга

/ Энзо-д /

Тэр

Өвсний үзүүрт тэмцэгч,

үндэсний ёзоорыг шинжигч,

Шавьжны залбирлыг тайлагч,

Сарны нууцад тэмтрэгч,

Өт мэт ширхэг тоолон

өрөөлийн зүрхийг нэгжигч,

Өнгө тод дуугаар

бусдын сэтгэхүйг ярагч.

Тэр

Чимээгүй мөлхөгч,

Тэсрэлтийн өмнөх лугшилт,

Чихэр давсны исэлт,

мэдрэлийн цангааг тайлагч,

Гүн гүнзгийд эрэн шунагч,

гүехэнд бядагч,

Нам гүмээр тандагч,

гэнэт соцроогч.

Түүнтэй

Хэлээр бус өөрөөр нэвтрэлц.

Хэн хүссэнд нь таалагдах албагүй гэх

Хэргийн учрыг ух.

Түүнтэй

Дууг үнэрлэж, өнгийг тэмтэрч,

Дүрсийг сонсох

Энгийн бус мэдрэмжтэй,

Дурлалыг үзэн ядалтаар,

Алуурчны мэс ирэхүйг бурханы мутартай адилсгаж хүлээх

Эх чонын улилт, ижийн бүүвэйн дууг

Эш үндэс нь ижил гэж таних

Хэрэгцээтэй мөчид хөл нь толгойдоо

Хэрэггүй цагт хөл нь хөлдөө л байдаг

Хэвийн бус хүмүүс сүрэглэдэг.

/ 2011.01.02. /

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
К-нь (зочин)

байнаа байна...ккк

Давка л байна (зочин)

Хэрэгцээтэй мөчид хөл нь толгойдоо

Хэрэггүй цагт хөл нь хөлдөө л байдаг

Хэвийн бус хүмүүс сүрэглэдэг.

Давка л байна (зочин)

Энзо эээмжилт

Enzo

Давка ....Салхи Дамбии хаагуур яваад байна...хэ хэ

Чойжамц (зочин)

цаг хугацаа яасан ч хурдан юм бэ дээ, тэр надад анх блог энэ тэр гээд л цахим сүлжээн дэх хувийн тэмдэглэлийн талаар ярьж өгч, хувь хүн өнөөдрийн энэ их мэдээлийн урсгал дунд нийтээр адил тэгш байхыг тайлбарлан таниулж басансан.
Шүлэг найраг, хайр дурлалаар оюутан ахуй цагаа хөглөсөн оюунлаг он жилүүд минь улам л холдсоор байна даа.
Бид хуучиран үлэдх ч түүний хэлсэнээр цахим сүлжээнд үлдээсэн дурдатгал дурсамжууд шинээрээ л байсаар байх юм.
Үүнийг эргэж уншаад утга зохиол судлал шунан дурлаж явсан тэмүүлэлт өдрүүдээ өөртөө дахин дуудах шиг боллоо. Чи бичээд л бай, улам их бич. Үзэгдтэл бич, үзүүлээд өг. Би түүнийг чинь үзэгдэл болтол, үзэгдэхүүн болтол тайлан дэлгэүүлж тодотгоё анд минь.

Enzo

Tegnee and mine

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)