Миний мөрөөдөл : Ээждээ бичсэн 1000 дахь захидал буюу зүрхний өчил

Сайн байна уу? ээжээ.Арван сар тээж догдлол хайраар тань өлгийдүүлэн өссөн таны эрх хүү одоо 22 нас хүрлээ.Танийхаа амар мэндийг эрье.Унтах нойрон дунд чинь уйлж өчнөөн удаа сэрээж таныгаа зовоосон өдрүүдийн тоо бусад хүүхдүүдээс хамаагүй олон байсан гэдгийг хүү нь мэдэрдэг.

Та санаж байна уу өвдөгөө шалбалж, ханиадны сургаар л өвдөж, үдийн халуунд наршиж, өвөл даарч, он цагуудын дунд дандаа л зовоодог байсан.Таны эрх хүү томоожоогүй л байна.Гэвч танийхаа аминаасаа илүү хайрладаг хүү нь байснаа мэддэг.Мартын 8-н, Эх үрсийн баяраар л өглөө босож цай чанаж өгдөгсөн.Та минь хичнээн их баярладаг байсан гэж санана.Хүн болгонд ярьж муухан чанасан цайг минь амтархан ууж байдагсан.Хорвоо дэлхийд та намайг юм бүгдтэй танилцуулж, зааж, сургаж, хайрлаж, энхрийлж өсгөсөн. Харин би таньд юу ч хийж өгч чадаагүй. Хүү нь таньдаа хайртай ч гэж хэлж байгаагүй тийм өөдгүй хүү шүү дээ.

Үрийн зулай үнэрлэж, эх хүн болсноороо бахархаж, тэнгэр ханарааж, газар уйлам өвдөж, зовсон зовлонгоо мартаж, хайр дүүрэн нүдээрээ ширтэх тэр л эгшинд таньдаа баяр төрүүлсэн байх.Бусдаар нь бол дандаа л зовоосон.Ээжийн минь гар шиг зөөлхөн гар, гоё үнэр, дулаан өвөр, зөөлхөн нүд энэ хорвоо дээр байдаг гэж үү.Миний ээж, хүн бүрийн ээж энэ ертөнцийн хамгийн сайхан хайр татам хүмүүс.

Би ээжийн хүүхэд байсан.Нүд хамар уруул гээд л эрэгтэй л болохоос би танийгаа дуурайгаад төрчихсөн.Санаж байна уу ...миний хүү......... зөөлхөн хоолойгоор хичнээн сайхан дууддаг байсан гэж санана та.Одоо ганцхан удаа ингэж дуудуулахыг хүү нь ямар их хүсэж байна вэ.Ингэж дуудуулахын төлөө би юу ч хийсэн бэлэн байна.Гэвч энэ хүсэл үүрд биелэхгүй.Та хэлж зөвлөхдөө олон давтаж хэлдэггүй байсан.Буруу зүйл хийхэд нэг л хэлнэ хэрвээ ахиад хэлэх шаардлага гарахад та зүгээр л нүдрүү хардаг байсан.Яг л битгий гэж байгаа юм шиг хардаг байсан.Харин хүү тань хэзээ ч гурав дахь удаагаа алдаагаа давтдаггүй байсан.Тэр бүхэн одоо миний амьдралд юугаар сольшгүй үнэт зүйл болон тогтсон.Томоогүй зангаараа дэгдээхэй чулуудаж хороочхоод таниараа зэмлүүлж билээ.Тэр минь миний хүү энэ шувууны ээж нь хүлээж байгаа даа л гэж хэлсэн.Тэр үгийг би таниас минь салгахтай зүйрлэж өдөржингөө уйлж билээ.Тэр шувуу ээж дээрээ хэзээ ч очихгүй би хороочихсон.Ээж нь жижигхэн үртэс зэхэж дэгдээхэйгээ хичнээн удаан хүлээсэн бол.

Хүн чанартай буянтай хүмүүс миний амьдралд одоо ч байна гэхдээ тэд хэзээ ч намайг тань шиг минь хайрлахгүй.Энд их жихүүн таны эзгүй хорвоо хоосон байна.Би ганцаардаж таниар дутаж байна.Ухаажиг гэж та надаас явсан тиймүү.Таны тэнэгхэн хүү амьдралд хөлөө олох гэж хэрэндээ л хичээж байна.Тэр их уйлж, гомдож, цөөн зөвдөж, бардамнаж, дураараа аашлаж, наргиж, хүмүүсийг гомдоож байгаа.Та битгий уучлаарай.

Сэтгэл зүрхнээс минь таньруу ниссэн энэ захидал эхнийх ч биш бас сүүлчийнх ч биш ......түр баяртай ээжээ.

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
Enzo

Сэтгэл зүрхнээс минь таньруу ниссэн энэ захидал эхнийх ч биш бас сүүлчийнх ч биш ......түр баяртай ээжээ.

Enzo

Бүгдээрээ ээждээ захидал бичээрэй.

Сатон

үхэхээрээ чамайг айлгая
хөхөөрөө чамайг даллая,

Сатон

хорвоогийн бүх ээжүүдэд аж жаргал хүсмье

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

ээжид жичид нь хэлэх юм бгаа

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

ээж гэхээр эвгүймөө би дандаа моомми гэдийн

suvd

eejdee hamgaas iluu ih hairtai

Enzo

Дотроо бодож хайрлах биш байнга илэрхийлж байх хэрэгтэй шүү

Турьхан

ижий гэдэг бурхныхаа жаргал зовлонг удахгүй биеэрээ мэдрэн гэхээр сайхан байна шүү.

***ЛуНа***

аанхаан...
хүн өнгөрсөн хойно нь л ухаардаг гэдэг шүү дэ...
аав ээжийгээ мөнхийн дэргэд хамт бх юм шиг санаж бүтэх бүтэхгүй зүйл хийж гомдоож явсаар нэгл мэдэхэд тэднийгээ алдчихсан...
БОЛДОГСОН БОЛ ИРЭЭДҮЙГ урьдчилаад харчихмаар...даанч тэгэхээр амьдрал дэндүү утгагүй болчихно...
хяслантай....

Enzo

Турьхан:Баяр хүргэе..сайн ээж болоорой

Гоомарал (зочин)

Чи их зөөлөн хүн юм. Би лав хэзээ ч ийм юм бичиж хэлж чадахгүй байх аа. Эр хүн зөөлөн байхад эхнэр, ээж 2-тойгоо эвтэй байхад эсрэгээрээ альнийх нь талд ороход хэцүү болдог юм шүү дээ.

Enzo

хэ хэ тиймүү...

Gorgeous

Аааааааааааааа чи надыг уйлуулаад хаячлаашдэээээээээээ би ээжийгээ санааадайнаа уулзмаарайн нисээд очмаарайн

SANJIIIIIIIIN Eejiigee..Bas Aawiigaa. (зочин)

Yasan goyiin be?
Одоо ганцхан удаа ингэж дуудуулахыг хүү нь ямар их хүсэж байна вэ???
Uilmaar bn...........
daaanch ene oroitson nulimas.
odoo uilaad ch yu ch oorchlogdohgui.
(bi copy.dchihwol bolhu?)

miss forgetful

minii eej yg derged min bn eniig unshsan chne eejteigee untmaar sangdchlaa hehe

semuka789

ovliin shunu urt shuu eej mini namaigaa zuudleerei
uri unahaas uritaj tandaa bi chini zaaval ochnoo.
hari nutgaassanaj baigaa ch helj chaddaggui ni unen teneg...teneg ohin chini tandaa hairtai...

semuka789

uneheer ene bor ongiin fondon deerees yum unshihad hestuu bainaa.bolj ogvol ongiig ni solihiig bodooroi.zaaj baigaa yum bish shuu.daraa orj irehdee l nudee ovtgolgui unshiig hussendee l bichlee...uuchlaarai...

Enzo

Ойлголоо.Блогоор минь зочилсонд талархлаа та бүхэнд

Zuka (зочин)

Их гэгээлэг сайхан бичлэгтэй блог юм.Ээжүүд чинь хажууд байдаг бурхад шүү дээ.

odongoo (зочин)

Уншаад уйлчихлаа.Ээжийгээ санаж байна бас нэг л айдас төрөөд байна. Юунд юм бүү мэд.Танд атаархаж байна шүү дүү нь. Сэтгэлдээ байгаа зүйлээ ингээд сайхан бичээд гаргачихдаг.Харин бид бол өөр.

Enzo

Bayrlalaa duudee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)