Миний мөрөөдөл : Бухимдал

Бухимдал

Чулуун зэвсгийн үед галыг хэрэглэх болсон нь яалт ч үгүй дэвшил байсан.Харин одоо цагт хөгжил гэдгийг арай өөрөөр ойлгох цаг болж тиймүү? Зарим заримдагуудад бол дэвшил нь уул уурхай, цөмийн зэвсэг, орд харш, загвар сайтай машин бололтой. Эх орны хишиг, Эрдэнийн хувь, Таван толгой, Оюу толгой, Мардай, Тамсаг булаг, Асгат том том толгой эргэм төслүүд мөнгө, тоо, тооцоо, хуйвалдаан, найраа, наймаа л явагдаж байна.Гэхдээ бид юуг олоод юуг алдаж байгаагаа ухаарах хэрэгтэй.

Африкийн зарим орон шиг усгүй, халдварт өвчин, тахалдаа баригдсан улс болчих вий дээ эх орон минь.Хамгийн сүүлчийн гол ширгэж, хамгийн сүүлийн амьтан үхэж дуусахад алт мөнгийг идэж ууж болдоггүйг ухаарна гэдэг л болох дөхөөд байна.

Голын усанд хог хаяж, тостой машин угааж байгаа хүмүүсийг хараад хичнээн бухимдал төрдөг гээч.Хувиа хичээсэн өнөөдрөө харж амьдардаг тэр хог шаарнуудаас болж ариун нандин гэсэн юм бүхэн минь устан алга болж байна.Эд нар бол ч яахав ухамсар доройдоо л ингэж байна гэж бодоход энэ төрийн өндөрлөгүүд мэдсээр байж үүнээс ч долоон дор юм хийх юм.Татвар төлөгчдөөс цуглуулсан, уул уурхайгаас орж ирсэн хөрөнгийг эгээ л өөрийнхөө халааснаас гаргаад өгж байгаа аятай манай нам төдийг өгнө манай нам бүр ихийг .... яг өгнөө энэ батламжийг аваарай ... зүгээр л сууж бай тэр ордийг чинь зараад энэ улсаас зээлээд өгнө ...манай улс баян шүү ард түмээн... ичих булчирхай нь ажиллаасай билээ.

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Enzo

Бухимдаад байна

DW (зочин)

Turiin tuluu ogtono booj vhne gegcheer....terend sanaa zovood yahu....

Enzo

Яг чам шиг бодолтой хүмүүсд дургүй

***ЛуНа***

Тийшд...
Дээрх зочин шиг ахархан бодолтой хүмүүсээс болж л энэ бүх зүйл бий болж бгаа шд....
БИД МОНГОЛ ХҮН МӨН Л ЮМ БОЛ улс эх орныхоо төлөө тэмцэх хэрэгтэй шд...

Enzo

Яг үнэн....

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

Би лав зочинтой санал нэг байна...

Enzo

Хн Кенад эээр гомдов....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)