Миний мөрөөдөл : Би хөдөөний хүн

Би хөдөөний хүн

Намхан толгодуудад нь нар дамжин эрхэлж газар эхийн ариун хэвлийгээс шим авч өнгө алагласан цэцгэн дэвсгэр дээр усны урсгалд бөөр нь элсэн чулуугаар тоглож өссөн “Би хөдөөний хүн”. Номин ногоон талд хэвтээд олон хэлийн шувуудийн жиргээнд бодлоо цэгцэлж баясдаг жирийн л Халх хүү. Эзэн Чингисээс минь эхлээд эдүгээ малчин түмний минь идээшин суугаа орчин цагийн хотийн иргэдийн орж амьдрахаас эмээдэг Монгол гэрт мэдээ орж босгонд нь бүдэрч борви нь тэнийсэн эгэл нэгэн.

Идэр өвлийн хүйтэнд цантай дөрөө жийж омголон хүлгийн зоон дээр цас манарган салхи исгэчүүлж явахын амтыг та нар минь мэдэхгүй.Найр эхэлсэн намар цагийн тааны үнэр, хөхүүрэндээ исэн шуугих айраг, хул мэлтэгнүүлэн барьж дугараа эргэсэн Монгол найр, нэрмэлд халсан ах нарын шуранхайд уярч суухын таатайг мэдэрч өсөх жаргал.........элгэн саднаараа хот айлсан амьдарч өрөөлийн хүүхдийг ч өөрийн юм шиг санадаг томчууд, бараа нь харагдах нүүдэл тосож элгэмсдэг зочломхой Монгол чанар хөдөөд чинь л байна.

Барагтай зовлонд гаргадаггүй нулимсаа наадмын түрүүнд ирээд хөлсөө шилгээн үүрсэх хүлэг морио хараад нуулгүй унагадаг гүдэсхэн эрчүүд, эр нөхрөө хүндлэн цайныхаа дээжийг мөнгөн аяганд хоёр гардан тосдог сүү шиг сэтгэлтэй эхчүүд бүгд л хөдөөгийн ард түмэн.

Тунгалаг булгийн хага ташсан хүйтэн ус залгилж хоолойгоо өвтгөж, нохой нэмнэж, хурга тугал нийлүүлж, өргөөнөөс нууж авсан сулхан нэрмэлд худлаа халамцаж хонины бэлчээр дээр унтаж хоцорсон хөг, саахалтын хүүхдийг шоглож шилбүүрийн амт үзэж уйлсан нулимсан гомдолтой бидний бага нас гэгээхэн дурьдатгалтай.

Газар эхийнхээ хэвлийг сэндийчиж гол усаа ширгээхийн нь битгий хэл, сүүгээ ч дусаахаас цээрлэж идээ ундааныхаа дээжийг тэдэндээ өргөж жаргал шившдэг, алгаараа ч рашаан хутгаж уудаггүй эднийг минь битгий ад үзээ та нар минь хэнд ч хор хүргэхгүй.

Эдэнд минь дээд боловсрол байхгүй ээ...сургуульд үзсэнээ мартчихсан ч байж магадгүй...Гэхдээ л мартаж болохгүй зүйлийг тэд минь мартдаггүй, хийж болохгүй зүйлийг хийдэггүй юм шүү.Ахмад хүний өмнө хүндлэл үзүүлэх сэтгэлтэй, алт мөнгөтэй амьдрая гэхээсээ арван түрүү авч нэрээ өргөхийг илүүд үздэг, ан хийж ганзагаа мялаахдаа баярладаг ч үр төл, эх амьтдыг хороодоггүй, алд алдын уурга суналзуулж агтны тоосонд давхихыг жаргалд тооцдог ийм л хүмүүс.

Бид тийм олон бишээ. Хөдөө, хот, Дөрвөд, Баяд, Халх, Буриад бүгд л халуун элэг нэгт Монгол түмэн биш гэж үү.

start=-14 , cViewSize=50 , cPageCount=1

36 сэтгэгдэл:

null
Gorgeous

ёооооооооо яаааамар урт ийн фэээээээээ? ЭХлэлийн уншлаа чи тэр алцаганасан юмнуудаа түлхээд босгочкуу яасээн тэдар лав гэр хорооллийх биз шаал дургүй хүргэсэн юмнууд юэ?

Enzo

Хэ хэ сэтгэлгүй муусайн юмнууд...

Энд дар (зочин)

жүүс болгоомжтой, наад хөдөөний хотын гэдэг яриа чинь наад гэр хороолол гэдгээс эхэлдийн.
Хөдөөнийхөнд би дургүй, тэгээд юү гэж ?
Яагаад гээч, тэд усанд ордоггүй, дуртай газраа бааж шээдэг, нус цэрээ хаядаг, машин барихдаа морио унаж байгаа юм шиг аяагалдаг, машинтайгаа хаа хамаагүй зогсдог замын голд ч хамаагүй, сигналдах донтой, шаардлага тавихаар урдаас хэрэлддэг , худлаа ярьдаг , хулгай хийдэг ,
хэнэггүй, хариуцлагагүй. Би тэдний нийтлэг дутагдалын 10 хувийг л дурьдлаа.Хөдөөнөөс ирсэн ухаантай,ажилсаг,нөхөрсөг,үнэнч,цэвэрч залуус байна, тэд хүртэл энэ хөдөөнийхөн арай дэндэж байна гэдэг, тэд бас ичдэг.Бахархах юм байлгүй л яаав гэж. заза бараг бээгий руу орчлоо вайна

Enzo

Солицын яаадын:Замын цагдаа байх мөнүү...хэ хэ дутагдал бол ганц хөдөө гэлтгүй шүү дээ хөдөөнийхөн л хамаагүй сигналддаг бүдүүлэг хэрэлддэг шаардлага тавихаар урдаас хэрэлддэг , худлаа ярьдаг , хулгай хийдэг ,
хэнэггүй, хариуцлагагүй....харин хотын хүмүүс хулгай хийдэггүй худлаа хэлдэггүй баадаггүй шээдэггүй гэжүү....эргэлзэж л байна....мөнүү..зааз би талцуулж хэрэлдүүлэх гэж биш нэгийг бодоосой арай өөрөөр юманд ханддаг болоосой л гэж бичсэн юм шүү дээ дандаа туйлшраад явчих юм.

Gorgeous

Хаха яадээн бээ дургүй хүргээдээхад юугаар нь чдуудсан яадээн хөдөний хүмүүс нтр гээд хуцсан байгээз дээ. Тэрнээс нээх хөдөө хот нтр гэдэггүй хааяа маазраал хотын төв нтр гэж далдайдаг болохоос.
Солицын яадээн чэн цагдаа нтр биш гояа мэргэжилтэй хүн дээ

Энд дар (зочин)

ганцхан хөдөөнийхнийг ийм юм хийдэг гэж бичээгүй л юмсан.

Enzo

Солицын яаадын: За ойлголоо хэ хэ....

Single Piglet [S.P]

гоё гоё

Гэгээлэг нь...

Хүн ямар ч өндөрлөгт гарсан ч хэн байсанаа мартахгүй л байх хэрэгтэй. Хөдөө хот гээд яахуудээ

Enzo

Гэгээлэг:Тиймдээ

Зочин

Аль аль нь л бахархах зүйлтэй шүү дээ...

Л.Болор-Эрдэнэ

dunguj hotod orj irsen oyutnuud ch uneheer hetsuul bdag l daa.. ghde tgd l neeh udahgui hotjood uurchlugddugshdee.. za tgeel hotiin gh mani meteesee iluu garaad yawj bgaa n ch bs bj l bna... ali alind n dutagdal, sn muu tal baigaashdee hu.. hen n heniigee geh we dee adilhan mongolchuud bj yalgaj salgaad yaah n we dee. G horoolol, hotiin tuw geel bs baahan heruul bolj l bdag.. yaahawdee bolomj bololtsoondoo taaruulaad l amidarch l bnshdee..bi G horoolliih bish l dee,,ghdee yag uneniig helhed ter G horoolold chn maniasaa iluu tansag amidraltai hun ch zunduu l bdag shdee.. ene bugdeer yu heleh gsiin be geheer adilhan mongol humuus, neg l eh orond, neg l gazar shoroon dr amidarch bj bie bieiigee hundleed aytaihan bwal hen hend n l heregtei bhdaa..

Enzo

Л.Болор-Эрдэнэ:Би энийг л хэлэхийг хүсэж бичсэн юм.

Атаархуу Азаа

Монгол гэрт мэдээ орж босгонд нь бүдэрч борви нь тэнийсэн эгэл нэгэн.

сайхан биччээ гэхдээ энэ хүмүүсийн хүн чанар яаавчаа вэ буурлаа хүндэлж буурлынхаа үгээр явмаар юмдаа хүмүүс минь

Zochin (зочин)

unen yum bichjee

Yuki (зочин)

Enzo unen shu...oird yagaad bichleg nemehgui bna aa huuhdee...

***ЛуНа***

Яадийн би хотын хөдөөнийх нтр...
Би монгол_чи монгол_бид Чингисийн Монгол...МӨН ҮҮ? эсвэл биш юм уу...???
схан бичлэг болжээ хө...

***ЛуНа***

өө тийм тэр 2 охиныг би бсан бол үсдээд чиркү юу гж худлаа хэлээд ч яахав...

Enzo

Yadjiihad ter 2 tsarai muutai baisiishoo....kkk

Sainaa (зочин)

Sanal neg bna aa

jjjjj (зочин)

Suuliin ued gudamjind hund hongonoor bie zasaj bn.
Golduu eregteichuud gudamjind nus tseree shuud barag nuuren deer min hayh shahah um. Hotiinhon uu, hodooniih n uu buu med Alnch baisan zaluuchuud min soyljoosoi l gej boddog

Шувуухай

Намхан толгодуудад нь нар дамжин эрхэлж газар эхийн ариун хэвлийгээс шим авч өнгө алагласан цэцгэн дэвсгэр дээр усны урсгалд бөөр нь элсэн чулуугаар тоглож өссөн “Би хөдөөний хүн”.



Идэр өвлийн хүйтэнд цантай дөрөө жийж омголон хүлгийн зоон дээр цас манарган салхи исгэчүүлж явахын амтыг та нар минь мэдэхгүй.



Барагтай зовлонд гаргадаггүй нулимсаа наадмын түрүүнд ирээд хөлсөө шилгээн үүрсэх хүлэг морио хараад нуулгүй унагадаг




Тунгалаг булгийн хага ташсан хүйтэн ус залгилж хоолойгоо өвтгөж, нохой нэмнэж, хурга тугал нийлүүлж, саахалтын хүүхдийг шоглож шилбүүрийн амт үзэж уйлсан нулимсан гомдолтой бидний бага нас гэгээхэн дурьдатгалтай.



Газар эхийнхээ хэвлийг сэндийчиж гол усаа ширгээхийн нь битгий хэл, сүүгээ ч дусаахаас цээрлэж идээ ундааныхаа дээжийг тэдэндээ өргөж жаргал шившдэг, алгаараа ч рашаан хутгаж уудаггүй эднийг минь битгий ад үзээ та нар минь хэнд ч хор хүргэхгүй.




Эдэнд минь дээд боловсрол байхгүй ээ...сургуульд үзсэнээ мартчихсан ч байж магадгүй...Гэхдээ л мартаж болохгүй зүйлийг тэд минь мартдаггүй, хийж болохгүй зүйлийг хийдэггүй юм шүү



Дээрх хэсгүүдийг уншаад үнэхээр сэтгэл хөдөллөө. Бага нас минь тэр чигээрээ энд жинхэнээрэ бичигдэж, нүдэнд харагдлаа. Яаг л ийм байсан. БИ ХӨДӨӨНИЙ ХҮН

Enzo

Тиймүү баярлалаа...хөдөөнийх гэхээрээ бүх юм нь муу байна гэж юу байхавдээ...

Шувуухай

Би жаахан онгирчьё

Хүнд хоол нойр тайван байдал хамгаас чухал гэж мөн ч олон газраас уншиж сонсож явлаа. Би энэ 3г хөдөөнөөсөө л олж авдаг.
1. Би хэзээ ч гарал үүсэл нь мэдэгдэхгүй мах захаас авч идэж байгаагүй ээ. Хаана бэлчиж, юу идэж, яаж төхөөрсөнийг мэддэг болохоор хамгийн эрүүл хүнсээ өөрийнхөө хөдөөнөөс авдаг.

2. Хөдөө нойр авах шиг жаргалыг би энд бичие гээд ч сайхан үг гологдоно.

3. Монголын их амар амгалан чинь бөглөрсөн зам, нүүрсний угаар, мөнгөнд гашилсан толгойтнуудаар дүүрсэн цэнгээний газруудад лав байхгүй шүү

За за гарч хөдөөний хэдээ тосоё ирж байна гэнэ. Такси бариад ир гэвэл аягүй л бол энэ хотынхон луйвардаж мэднэ нтр

Зочин

Би хөдөөний хөөөн

Enzo

He he

fanizuno (зочин)

ийм хүүхдүүд одоо хир нь амьдарч байгаа шдээ. зүгээр л түлхээд унагаачихгүй яасын өөрсдөө гуйж байхад нь хахаха.
Ийм хүмүүст ямар дургүй гээч бүр уур хүрчлээ хүнийг хайрлаж чадахгүй юмнууд хүнд хайрлагдахгүй ээ

fanizuno (зочин)

жич гоё бичсэн байна шүү

Мө Мө Мөрррөөөдөл (зочин)

өө яадаг хүүрнүүд бэ

Enzo

Та нар минь зөвөөр ойлгож аваарай нэг нэгнээ хүндэтгэж хөдөө хот гэж туйлшраад яах вэ л гэж бичсэн юм.

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

хотын бүдүүлэг залуус хийгээд орон нутгийн бүдүүлэг залуус ер ялгаагүй...хотын сайхан залуус хийгээд орон нутгийн сайхан залуус ер ялгаагүй...Харин түүхэн соёлыг авч яваа нь тэд...түүнийг нь түгээн дэлгэрүүлж яваа нь бид...Тэгээд бас хүмүүсийг халтар заваанаар дууддаг хүмүүс эелдэгхэнээр тухайн хүндээ хэлчихдэг юм шиг...өөрийнхөө тэнэгийг гайхуулаад элдвээр хэлж байгаад/яасан соёлтой сайхан хотын хүн бэ?/ нэг их амьдардаг газар,өссөн газрын ялгаа нөлөөлөхгүй бизээ...

FC

хахахахахаха хөөрхийс бас хүн шд гэжүү хэхэхэ
бусдыг хүндэлж байж л бусдаар хүндлүүлдэг хорвоо гэжжжжж............

forever

Busdiig hvndelj meddeggvi hvmvvsiig bi buyanaaraa l bol geed zvgeer orhichihdog bolsiishd... kkk

Луу & Мэлхий

Туйлшираад л байгаамдаа. Нөгөө талаас нь харангуут хөдөөнийхөн хотынхнийг нар сар салхи үзээгүй, хар бор ажилд муу тэгсэнээ аюултай болгоомжтой байгаарай хулхидуулав, хөдөөнийхөн гэнгүүт учиргүй гэнэн цайлган, гүндүүгүй нтр болоод явчина.
Аль аль тал даа л бодмоор байгаан. Хот хөдөө гэлтгүй хаана биеээ яаж авч явах чинь хувь хүний л хэрэг.

Бас тэр эхний ах нь сууж болохуу гэдэг хэсэг дээр 2 охин учир зүггүй сууж болох уу гэсэний төлөө мангар нтрээр нь дуудлаа гэжүү?? (жоохон нэмэлт найруулга орчив уу яав?? хэхэ )

Enzo

Би зөөллөж бичсэн.Тэрнээс арай хүнд үг хэлсэн юм шүү...найруулах гэдэг чинь гуйвуулахаас огт өөр зүйл.

FC

гуйвуулалгүй аа бишээ найруулалгүй оригоор нь биччихсэн бол дээр ч байж уу дээ хэхэхэ яадээн ямар үг хэлсэнийг нь би ч гэсэн мэдмээр байна шд үнэнийг шаарджийна нтр хахахахаха

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)