Миний мөрөөдөл : Том хүн болох муухай

Том хүн болох муухай

Ажлынхаа цонхоор эргэн тойрноо харлаа хаа сайгүй л ажил амьдралдаа яарцгаасан хүмүүс.Өнгө төрөл маркаараа ялгаатай машинууд зөрөлдөөд л ..........ажлынхан бүгдээрээ гараад явцгаачихсан нам гүм байдал ноёрхсон тасалгаанд байгаагаа анзаарлаа.Кофе уунгаа босож зогсоод ахиад л цонхон дээр очлоо 10, 11 тэй л боловуу гэмээр хэдэн хүүхдүүд жаргалтай инээмсэглэн ямар нэг чухал зүйлийн талаар инээлдэн ярилцаж байгаа харагдав. Толгойд минь ТОМ ХҮН БОЛОХ МУУХАЙ гэсэн үг ороод ирлээ.Гэнэтхэн би эд нарын насан дээр ямар хүүхэд байснаа  төсөөллөө........ 18 жилийн өмнө......... цэрэг хүрэн цүнх хөндлөн мөрөвчилж Bulls гэсэн бичигтэй ногоон саравчтай малгай өмссөн өөрөөсөө хэтэрсэн пээдгэр санаатай хүүхэд байсан минь санаанд орлоо.Хичнээн сайхан үе билээ дээ.Санаа зовох зүйлгүй ямар ч хариуцлага үүрдэггүй тоглоом, амттанд дурласан муу муухай бүхнийг ойлгож таниагүй хүүхдээрээ л байж дээ..Яагаад ч юм би багадаа том хүн болохдоо их яардаг байж билээ.Төмөрөө ах шиг жолооч болмоор, аав шигээ буу аваад дуртай үедээ анд явмаар, эгч нарт захиа өгч байгаа ахлах ангийн ахыг хараад хэн нэгэнд захиа өгмөөр....зүгээр л хурдан том хүн болвол л бүх л юм сайхан болох юм шиг санагдаад.....бүр нэг удаа гэрийнхэн “том хүний сонин уншиж болохгүй” гэсэн сонинг нууж авч яваад уншиж хүртэл үзэж байж билээ.....зайлуул даа юу л ойлгов гэж ...............Баяраа 2 лаа хурдан том болох юмсан гэхэд найз минь нүдэээ онийлгон гар дахь чавхаа эргүүлж байснаа.....Би том болохоороо цагдаа болноо эртээд Одхүү цагдаа нөгөө данхар толгойтой архи уудаг Сүрнээ ахыг гарыг нь нэг мушгиад хаясан чинь данхар Сүрнээ ёо ёо ахаа болиё болиё гээд байсан ш дээ.....цагдаа болж байгаад нөгөө байрны бид 2 луу чулуу шидээд байсан Төөмөө эд нарыг гавлаад аваад явахгүй юу тэ.....хурдан том болчуул гоё байхдаа .....гэхдээ аав намайг өглөөдөө эрт босож ээждээ сайн туслуул хурдан том болно гэсэн.....гэж ярьлаа.Баяраатайгаа нийлээд янз бүрийн юм туршнаа том далбагар картонан цаас гартаа далавч болгон бариад хашаан дээрээс үсрэнэ, / нисэх гэж байгаа нь тэр л дээ хөөрхий/, оготоно тэргэнд хөллөнө, модон машин хийж чирч явна, зүү үзүүрт нь хийсэн жижиг нум сум, цаасан сэнс, уяа нь тасраад савж унадаг савлуур, модон морь тоглоомнууд минь. Энэ бүгдийгээ хичнээн их санаж байна гээч.....ТОМ ХҮН БОЛОХ МУУХАЙ ТЭЭ....................

start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
Enzo

ТОМ ХҮН БОЛОХ МУУХАЙ ТЭЭ....................

Цэнхэр нүдэн (зочин)

Муухай ч Гоя ч.нэгэнт хүүхэд болкугээс хойш том болох гоя л гэж бодох хэрэгтэй этр гэж мээд гэснээс яааар жижигхэн юм бэ,би бүүр 2см-н зайнаас умшлаашд,хамар мамар тулах нь холгүй байлаа

Гэгээлэг нь...

Мэдэхгүймдаа
Угаасаа Хүүхэд байх сайхандаа гэдйишдээ

Хүүхэд насруу алх...

sabrina (зочин)

жижигхэн байж байгаад томсгосон юм уу би бүүр арагшаа болсоор уншлаа нүүрэндээр тулаад байхаар нь . хүүхэд байх том хүн байх аль аль нь л учир дутагдалтай ш дээ. яджил хүүхэд байхад чи хэзээ хүссэн зүйлээ хэтэртэл идэж болохгүй. дуртай газарлуугаа ганцаараа явж болохгүй найзуудтайгаа оройттол орцондоо аймшигийн юм яриад суух юм бол суран тэлээний гөврүү маргааш нь халууруулна. бас онц сурахгүй бол тийм юм ч болохгүй ийм ч юм болохгүй яджил чи жүжиг үзмээр байвал балет үзэх ёстой болно. хийл дарж сурмаар байхад чинь загнаж байгаад төгөлдөр хуур сургана. жүжигчин болохыг хүсэж байхад чинь гаж хүмүүс судалдаг эрүүгийн сэтгэл судлаач болгонодоо. эцсийн эцэст хэрвээ бид хүүхэд байсаар байвал хайр дурлал секс гэдэг зүйл байхгүй бид мөхөх байсан. цагийн юм цагтаа байхдаа сайхан байхаа. за бараг бээгий чаасан шүү

Enzo

Ках ках Цэнхэр нүдэнд жижигдүүлээд Сабринад томдуулчиж .....том хүн болох муухай муухай....

Хариука

хүүхэдайх бүүр муухай гээлүү кк

AEЯO

эээ ярих юмгүй

Enzo

Хн таануус яаар муухайн ......хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэндээ одоо суугаад явлаа баяртай.

***ЛуНа***

Муухай муухай...
хүсээд ч хэрэггүй....

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

секс хийгээд гоё л байна :-р

Enzo

ККК

Гэгээлэг нь...

Тэр галт тэргэндээ багтаачаарай туулайчлаал ахха

Enzo

тэгнээ

Солиорсон Гүнтэн. (зочин)

том болох дэмий л дээ. нил хариуцлага..бла бла гээл хамаг юм нуруун дээр ирээд л . ганц сайхан нь хайр сэтгэлтэйгээ учирч ханьтай болох гэсэн шүү...

★㋡Арими㋡★

харин тиймээ буцаад хүүхэд насан дээрээ очмоор байна
том хүн бхаас залхжына

Enzo

Harin tiimee huuhed bna gdeg hichneen saihan bileedee....

alone

yg unen tom hun boloh muuhai~kk baga bhad goe shu! husseneeree togloj naadna~kk

turuu (зочин)

tom hun boloh muuhai muuahi.
ter galt tergend ni suugaad huuhed nasandaa ochood hezeech ergej irehku uldchih ymsan.
huuhed nasnii dursamj mini enen l horvoogiin jargaltai udruud mini dursamj duuren nas mini genen bagiin yavdluud mini enehen nasnii mini gerel gegee mini. daanch ergeed ochil bolku muruudliin nas ymdaaa.
uuriin erhgui ineemseglel turuulsen goy niitlel bnaaa.

`*`*`*`ЗуЛаа`*`*`*`

huuhdeeree l bh goy :)

Амьдрах сайхан гэдэгт итгэдэг хүн

чи их сонин зөөлөн хүн шиг санагдлаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)