Миний мөрөөдөл : Peta-ийн захиа түрүүлсэн шүү.

Peta-ийн захиа түрүүлсэн шүү.

Сайн байна уу хайрт минь!
Миний хонгорхон минь....би чамайгаа анх бид 2-ын тааралдсан яг тэр өглөөнийх шигээр сэтгэлдээ харж байна..Зуны өглөө байсан..манайхан ээлжгүй үедээ үд хүртэл унтдаг,харин би хар үүрээр сэрчихдэг болохоор нөгөө хэдийгээ сэрээхгүйн тулд сэмхэн алхалсаар гадагшаа гарч гүүр хүртэл алхдаг байж билээ.
Нэг сайхан өглөө булангийн дэлгүүрийн хажууд царайлаг ,нууцлаг харцтай хонгор шар үстэй залуутай зөрж билээ..Яг зөрөх мөчид халти хараад л өнгөрсөн,хэд алхаад эргэж хармаар санагдсан,эргээд хартал чи бас эргэж харсан.
Би ч ичээл,зүрх сонин болоод л ахиад л эргэж харсан чи яг эргэж харж таарсан.Тэр өдөржингөө л яагаад ч юм сэтгэл гэгэлзээл,чамайг ахиж харах юмсан гэхдээ өглөө бүр яг тэр цагтаа гарч явдаг байлаа.Гэсэн ч ахиж чамтай таараагүй.
Ахин тэр догдлолыг мэдрэхсэн,ахин чамайг харахсан гэсэн сэтгэл минь нэг л хөнгөн хоосон болоод нэг үдэш байрныхаа найз охинд ярьчихсан.
Тэгтэл тэр маань таньдаг болоод бүүр манай доод давхарт байдаг болж таарсан. Тэгээд л найз бүсгүй маань чамд миний өрөөний хаягийг зааж өгч,чи анх удаа намайг болзоонд урьсан..

Миний өнгөрүүлсэн хорин хэдэн жилийн амьдралын минь хамгийн амттай 1 жил..

Би бүгдийг одоо санадаг....

Бороотой үдэш мод модны дор очин хоргодон зогсож , юм ярихад минь хүртэл нүдийг минь бишрэнгүй ширтэн суудгийг чинь,гарыг минь үргэлж энхрийлэн үнсдэгийг чинь, намайг гомдоосон тэр залуугаас яаж хамгаалсныг чинь, чинийхээ зөөлөн тэврэлт , халуухан үнсэлт ,үнэрийг чинь , хүүхдээрээ инээд , намайг унтахад минь хүртэл дааруулахгүй гэж энхрийлэн хучдагийг чинь хүртэл , хамгийн сүүлд салах нь гэдгээ хэлэхэд нулимсаа үзүүлэхгүй гэхдээ энгэртээ тэврэн уйлсаныг чинь хүртэл санаж байна..

Би чинийхээ дэргэд байхдаа эрх танхил,уян зөөлөн,өөртөө дэндүү итгэлтэй байснаа мэдэрдэг.

Одоо ажил амьдралд уягдсан,ганцаардмал бүсгүй болсоон.Гэвч энэ байдал түр зуурынх гэдгийг мэдэж байна.

Олон олон шөнө нойр хугасарч,өнгөрсөн ирээдүйгээ эрэгцүүлэн бодохдоо цаг хугацаа ямар хурдан өнгөрдгийг,бүр хүний аз жаргалтай хором мөч агшин зуурынх байдгийг ойлгож мэдсээн..Би нь чамдаа амласан ёсоороо блог дээрээ бидний дурлалын түүхийг мөнхлөх болно..Алс хол суугаа миний хайрын эзэн хонгорхон чамдаа би хайртай.
Үргэлж чиний К.Б
start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
Enzo

Peta надтай холбогдоорой...

Peta

wow нээрээ юү?

Enzo

Peta-д өөрийн зүгээс шагнал олгов ...хэ хэ

***ЛуНа***

өө ми сээгий гараагүй бна :: дахиал бичихээс...

гоё бичжээ...
бодит түүх үү???
тийм бол яааад салцийм болоо...

Peta

Enzo-doo thanks бодит түүх ээ.салаа замын эрхээр салсан

***ЛуНа***

харамсалтайм...

Enzo

За найз нөхөд хүмүүсээр уншуулж байгаад шалгаруулсан шүү манайхаан би ганцаараа шүүгээгүй.

Давка (зочин)

Сэтгэл хөдөлгөмөөр л захиа байна.

Гэгээлэг нь...

Сайхан захиа

H.Ray (зочин)

ёстой сайхан захиа байна... гэхдээ би салаа замын эрх гэдгийг ойлгодоггїй хїн... хэн нэг нь єєр хїнрїї яваагїй їед яахаараа салаа замын эрх гээд салж байдгийн?

Sainaa (зочин)

Bi ene zahiag bas ih demjij bsiishdee te Enzo.

Гэгээхэн Ажирахгүй нь бнөө

Баяр хүргэеээ Петад хэхэ

Peta

Зээ би жаахан тодруулга хийе ээ гэж мэгээд...
Баяр хүргэсэн хүмүүст баярлалаа
Энэ захианд бичсэн бүхэн үнэн бөгөөд Монголд болоогүй юмаа,хоёулаа ажил амьдралын мөр хөөн нэг улсад ирсэн 2 байсиймаа. Тэр надаас 3 дүү бид нэг хотод нэг байранд дээд доод давхарт амьдарч байгаад танилцаж дотноссон.. салаа замын эрхээр гэдэгнь би ажиллаж байсан газраасаа шилжихээр болж ажил виз 2 холбоотой болхоор яалтчгүй шилжиж өөр хотод очсон.удалгүй тэр ч ажил нь испани дахь салварлуу нь шилжүүлж би монгол буцах болж жинхэнээсээ салан холдсон.
Бүх юмаа хаяад хамт байж болоогүймуу гэж асуух байх л даа үнэхээр хайртай юм бол гээл...
Намайг явахаас сарын өмнө бид ярилцаад хэн хэн нь зорилготой зорилгодоо хүрий ,бие биенээ мартахгүй гэж шийдсээн энийг шиидэх гэж хичнээн хоног бодож шаналсан гэж боджийн..
бас хэн нэгнээ амьдралтай болбол садаа болку гэж тохирсон ,энэ хүн нааг их өөрчилсөн,амьдралыг өөдрөггөөр хархад тусалсан болхоор би хайртай..хүмүүс юу гэнүү хамаа алга даа.

Энийг бичхүү яахуу гэж эргэлзэж байж бичлээ,яасс ч урт болчив

H.Ray (зочин)

хммм ойлголоо, эргээд учрахын ерєєл тавья даа...сайхан хайр гэж харамсаад л, салаа замын эрх гэхээр юу байсийн бол гэж бодоод л

Enzo

H.Ray яагаад зочноор нэвтэрдийн.

H.Ray (зочин)

хэхэ би єєрєє ч мэддэггїйм гэж элийрээд байхгїй юу:-). їнэндээ амар санагдаад л, гэхдээ нээх удахгїй нэрээрээ нэвтэрдэг болноо :-)

Enzo

Анха тэгээрэй нэг эмч блогерийн сураг сонсдоод л байгаа хэ хэ.

•°●๋ Wall-E •°●๋•

Гоё болжээ Пета баяр хүргий

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)