Миний мөрөөдөл : Нээлттэй өдрийн тэмдэглэл /цуврал 2/

Нээлттэй өдрийн тэмдэглэл /цуврал 2/

Намар болж оюутан залуучууд бужигнах цаг хаяанд ирчихэж..Манай улсын бараг 70 хувь нь залуучууд байдаг гэж сонсож байсан үнэний хувьтай л байх дундаж наслалт маш богинохон амьдралын хэмнэл буруу байгаа болохоор аргагүй л байх л дөө.Би гэхэд л өглөө олигтой юм идэж чаддаггүй хэрнээ орой унтахаасаа өмнө баахан юм чихэж аваад хөөрхий муу ходоодоо элдэв янзын хог, кофегоор дүүргэж аваад унтана шүү дээ. Шөнө нь тэгээд баахан байлдаантай кино, мангас зүүдлэж байгаад л сэрж байгаа юм чинь хэ хэ.Хоолоо зохицуулж идэж чадахгүй байгаа хүн чинь нөгөө идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир энэ тэр бол лол.За энэ ч яахав дээ залуучууд гэснээс энэ тэмдэглэлийн цуврал 2-г залуучуудын сэтгэлгээ бас хотын соёлын талаар бичие гэж санаа шулуудаад хэд хоног болсны эцэст өнөөдөр бичихээр шийдлээ.

Нэг сая хүрсэн хүн амтай хотыг метрофолис буюу их хот гэж нэрлэдэг.Эрхэм хүндэт их хотын залуучууд минь сэтгэлгээгээ өөрчлөх цаг болжээ.Саяхан хотын төвд алхаж байтал өөдөөс нэг хос хөтлөлцөөд л сайхан явж байна аа цагаан цамц хувцас энэ тэр бол гял цал нарны шил зүүчихсэн бие биедээ эрхлээд л нөгөө 2–г чинь Энзо хараад атаархаад бас ихээ романтик зүйл төсөөлчихсөн явж байтал ойртож ирж байснаа залуу нь нээх дуу гаргаж шүлсээ /цэр / яг өмнө эгээ л гутал руу минь хаяж орхих нь холгүй нулимж хаяад дур гутаадаг байна ш дээ төсөөлсөн төсөөлөл бүүр унтраад бас тэгээд болоогүй ээ нөгөө хамт явж байсан охин нь барьж явсан ундааныхаа савыг хажууд нь хогийн сав байхад зүглүүлээд шидчихэж байгаа юм даа хн.Эрхэм хүндэт сайхан залуучууд, бүсгүйчүүдээ ийм байдал хэрвээ гаргавал өөрсдийг чинь аймаар гутаадаг шүү. Гэхдээ сайхан соёлтой залуус зөндөө л байгаа байх л даа.Даруу соёлтой зан хүнийг миний бодлоор бол их гоё чимдэг санагддаг.Хотын соёл гэж яг ямар соёлыг хэлдэг юм бол....хот гэдэг бол тухайн улсын соёл хүмүүжил, урлаг, спорт, хөгжмийн орчин үеийн хандлага, хувцас загвар, боловсролын оргил хэсэг байдаг тийм ч байх ёстой байх .Гэхдээ энэ нь хотжих хотын тэр дундаа их хотын иргэн байх гэдэг нь ганцхан гадаад үзэмж ,стилдээ анхаарахыг хэлэхгүй шүү дээ.Манай улс нүүдлийн соёл иргэншил, суурин соёл иргэншил хосолсон тогтоцтой нэг талд нүүдэл хийж мал маллаж зуун зууны соёлоо хадгалж байгаа хүмүүс нөгөө талд суурин соёлыг хөгжүүлж байгаа хотын хүмүүс хосолж амьдардаг орон. Хөдөөнөөс иргэд ирнэ хотоос бас хөдөө рүү хөдөлгөөн хийгдэнэ. Нөгөө 2 соёл холилдоно зөрүү гарна.За энэ зөрүүн дээрээс их ялгаа гарна...хотод төрсөн хөдөөд төрсөн угтаа бол хоёулаа л монгол хүн гэхдээ өссөн орчин их өөр...хөдөөнөөс ирсэн нь хотын соёлд дадаж хөдөө очсон нь бас дасах ёстой.За юу хэлэх гээд байна гэвэл манай хотын залуусын уур нь хүрэхээрээ хэлэх дуртай нэг үг ....хөдөөний муу......хөдөө өссөн хотод өссөн аль нь ч угтаа бол тийм сонин биш тэр хүн өөрөө хүнийг тэгж доромжилж байгаагаараа өөрийгөө бусдыг гадна талаас нь дүгнэдэг гэдгээ бүдүүлгээр илчилж байгаа хэрэг шүү дээ.... угтаа тэр хүн хэн бэ гэдэг нь л чухал. Бүх хүмүүс ийм биш л дээ ..нөгөө зарим заримдагуудад л.. хэлж байгаан.Иймийн учир их хотын залуус минь гаднах стилл, хувцас гадаад бүхэндээ анхаарал сайн хандуулж байгаа шигээ толгойгоо жоохон гангалаачээ энэ мэдээлийн эрин хөгжсөн орчин үед оюунлаг боловсролтой жинхэнэ метрофолис хотын иргэн болоочээ л гэж хэлэх гээд байна л даа.

Би өөртөө их шүүмжлэлттэй ханддаг хараад мэдээд бухимдаад байгаа мөртлөө дорвитой арга хэмжээ авч чаддаггүй.....Р.Чойномын охиндоо зориулж бичсэн шүлгэнд......үсэг бичгийнхээ мянга мянган жилийн соёлыг гутаалгаж байхад ус балгасан юм шиг дуугүй явсан би муу эр ээ ....ийм муу эр бидний үед их олон байлаа охин минь ...ирээдүйд та нарын бие хувцас шинэ болохоос биш ухаан чинь шинэ биш гэсэн мөрүүд байдаг....над шиг их олон муу залуус олон байгаад л бухимдах юм.Бид нар бусдын алдаа дутагдлыг харахдаа сайн мөртлөө түүнийг засахад нь тус болж чаддаг нь цөөн юм даа.Харанхуйг зүхэхээр нэг ч гэсэн лаа асаа гэж үг байдаг шүү дээ.

За тэгээд дараагийн цувралаар болж бүтэж байгаа зүйлийнхээ талаар бас их гэгээлэг зүйлыг бичих санаа байна.Бас дандаа муу юм бичиж болохгүй шүү дээ тиймүү..

2010 оны 8 дугаар сар 10 16:45

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Gorgeous

хэхэ нээрээ тийм шүү би санал наалджийн гэснээс би мангаа байна шөнө надыг зүүдлээрэй хаха

Enzo

Gorgeous:чааг зүүдэлнээ хэ хэ

miigaa (зочин)

anha sanal neg bna.

***ЛуНа***

БИ САЙХАН СОЁЛТОЙ .... биш ч хув хүний хэмжээндээ гэж бардам хэлийшд...БУСДЫГ ч бас уруу татдийм...кккк

Enzo

зарим нэг хүмүүс бол дэндүү шүү гээд л бичсийн.

Amira

Zarimdaa ch gaduur garahaas ch durgui hurdiin shuu....

barag huniig dairch alhaa duhchuud uuchlaarai ch bhgui uudgui yumnuudaar zam ni duurtsen....

Enzo

дөхх...

anjigai (зочин)

сайн байна уу? Нутгийн дүү минь. САйхан блогтой юм байна. Удахгүй Егүзэр блогийг жаахан шинэчилнэ. Тэгэхээр Егүзэрийн хүүхдүүдийн БЛОГ хаягуудыг холбох юм. ЧАмайг холбоноо.

Enzo

Баярлалаа танд ажлын амжилт хүсэе.

Сайнаа (зочин)

Энзо хөгшөө чи ч яг хэвээрээ байнаа энэ бичлэг ч чиний яриа яг мөн дөө хэ хэ.

Enzo

Ках Ках хааагуур яваад байна даа залуу...

Гэгээлэг нь...

ЗӨв зөв би лав худлаа юм олж уншсангүйдэг

~Цомо! (зочин)

хихи Тэхх юр нь бол нийгэмд наад захийн тулгамдаж буй юм даа ^_6

Enzo

Харин тиймээ хө....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)