Миний мөрөөдөл : Төгс төгөлдөр хорвоо

Төгс төгөлдөр хорвоо

Хүссэн бүхэнд жаргал хайрладаггүй

Хүрэх ирээдүйг нь зөгнөж хэлдэггүй

Час улаан өнгөтөй цусаар амь хүртээж

Чадал хүчийг нь нэмэн бүтээдэг

Хорвоо хэтэрхий өгөөмөр олныг өгнө

Харамч адгуу зангаараа буцаагаад авна

Залуу нас гуа үзэсгэлэн өнгө зүс

Захиалсан юм шиг хүрч ирнэ

Заналт дайснаас илүү хорсолтойгоор

Заавал бүгдийг нь гутаан доромжилно

Амьдрах сайхан гэж битгий магт

Арчаагүй болгож амьсгалыг чинь авна

Ариун бүхэн байгаа болохоор бүү муул

Анхны болзоонд биднийг догдлуулна

Аадрын дуслаар өөрийгөө өнгөлж

Аз жаргалыг хамтад нь хүртээнэ

Эхийн хайр янагийн сэтгэлд оршиж

Эцэс төгсгөлгүй таныг ивээнэ

Төгс төгөлдөр байдаггүй гэж битгий хэл

Төрсөн заяа учирсан зовлон өөрөө төгс

Хагацалгүй хайр зовлонгүй амьдрал

Хаадын зиндаа үхэлгүй тавилан бүү хүс

Зуу зуун жил амьдрахаас чи залхана

Зузаан жаргалд нимгэн гунигийг үгүйлнэ

Амьдрал үхэл хоёр эгс дүүс

Аз жаргал зовлон хоёр амраг

Байгаа бүхэн чинь байхгүйтэй хамаатан

Баруун зүүн гар шиг хос эрхтэн

Олон олон өнгө сүлэлдэн байж

Орчлон чамайг адал явдлаар хэсүүлнэ

Орь залуу насыг чинь өтлөөр сольж

Охь бүхнийг чинь сорон мөлжинө

Буурал орчлон та бүгдээр тоглож

Буцаагаад биднийг амьдралд илгээнэ

Мятрана гэж байхгүй үхнэ төрнө

Мянга мянган жилд амь үргэлжилнэ

Хорвоо чамд би бишрэн байж мөргөе

Хосгүй төгс төгөлдөр нь чи өөрөө байна

2010 оны 8 дугаар сарын 6 УБ

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Enzo

Зарим нэг зүйлд дургүй хүрээд бичээд хаясан..

Saku (зочин)

tiim shuu neeree l tugs yum daa.

***ЛуНа***

Гоё бичжээ...
Үнэн шүү..
Юу болов ах минь???

Saku (зочин)

3 unshiv bur sain oilgoloo.

Enzo

өө тэгээд .....янз бүрийн л юм кк

***ЛуНа***

За за ерөнхийдөө мэдчихлээ...

FC

төгс зүйл ч ховор доо төгс гэсэн юмс төгс биш бол бүр ч урамгүй шүү хэхэ

Enzo

Aldaa, onoo, amjilt, buruu, zuv bugd baidag horvoo uuruu tugs.

Гэгээлэг нь...

Сайхан хирнээ гунигтай шүлэг байнөө№

Enzo

Дөхх

Бөби

мхм

Tom jaal (зочин)

......ёстоооо наааяс......

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)