Миний мөрөөдөл : Хүрэн сумтай үзэг минь ....дурсамж

Хүрэн сумтай үзэг минь ....дурсамж

Хөврөх бодлын минь үргэлжлэл болон дурсамж хөглөсөн хүрэн сумтай үзэг минь.А-с Я-г хүртэл бичсэн хошуу нь мөлийж сэтгэлд хоногшсон хайртай үзэг.Өнгөрсөн бүхний дуртатгалыг сэргээнэ.........бодол хөвөрлөө.....багшаа би хийчихлээ......цовоо шингэн хоолой хүүхдүүдийн чихэнд хадлаа...ийм хурдан уу....би арай л болоогүй байна...... гэх битүүхэн цагаан атаархалтай шивнээ......аан Бат-Эрдэнээ аваад ир багшдаа.....яаран босохдоо хичээн бичсэн эхээ бэх дусаан завааруулж орхилоо......нулимс минь нүдээ бүрхэж хүрэн сумтай үзэг рүүгээ хялайн харж өөдгүй муухай үзэг ахиад би чамаар бичихгүй дээ....буцаад суулаа....нүдэнд дулаахан махлаг багш хажууд ирээд... өө миний хүү бэх болгочихсон уу...за ахиад бичдээ энэ чинь сургуулийн цэвэр бичгийн аварга шалгаруулах тэмцээнд өгнө шүү дээ...толгойг минь иллээ......муухай үзэг чамаас болж......ахиад л бичлээ.....өмнөхөөсөө харин бүр гоё болчлоо....гэрлүүгээ гэлдэрлээ....миний хүү босоорой хичээлдээ явах цаг боллоо ...нүдээ нухалсаар ээждээ эрхлэн хошуугаа цорвойлгож хувцасаа өмсөж цүнхээ үүрээд сургууль руугаа явахаар гартал араас ээж.... миний хүү үзгэндээ бэх соруулсан юмуу?.......дургүй хүрмээр ядаргаатай үзэг өглөө болгон бэх соруулна......үгүй байнаа ээжээ буцаад орлоо......сургууль дээр...

Сайн байна уу? хүүхдүүдээ за чимээгүй болоорой сургуулийн цэвэр бичгийн уралдаанд манай ангиас аварга төрлөө.За суудлаасаа босчих миний хүү маргааш шагнал гардуулна гэсэн.....за хүүхдүүдээ Бат-Эрдэнэдээ баяр хүргээрэй.

  Хүрэн сумтай сайхан үзэг ....үзэгрүүгээ харлаа.....сайхан үзэг, сайн үзэг хөлөрсөн гартаа тун дотноор атгалаа.

Гэнэн цайлган хүүхэд насны минь баяр баясалтай өдрүүд нүднээ зуралзана.Үр ач нараа өсгөхийн тулд амь биеэ үл хайрлан зүтгэсэн өвгөн эцэг шиг санагдах хуучин үзэг минь сэтгэлд нэг л дотно бөгөөд танил ажгуу.

2010 оны 8 дугаар сар 2.

start=-22 , cViewSize=50 , cPageCount=1

28 сэтгэгдэл:

null
Enzo

Өнөөдөр юмаа цэгцэлж байгаад 15 настай үзэг минь гэнэт гарч ирээд уйлах дөхлөө...

fc (зочин)

би ч гэсэн хэдэн жилийн өмнө хөтөлж байсан тэмдэглэлийн дэвтэрээ олоод нээж үзээд баярлаж байсан минь санаанд орчихлоо. Олон жилийн дурсамж хагалсан зүйлс ч гоё шүү. Хожим нь олох бүр ч гоё хэхэхэ

Enzo

тиймээ бүр баярлаад л байна..

fc (зочин)

бичлэгийн чинь хэв маяг гоё юмаа. Уншихад ч сонирхолтой байлаа. зохиолч юмуу хэхэхэ

Enzo

Үгүй ээ зүгээр л сонирхол юм даа арай хэтрүүлээд магтчихлаа.хэ хэ

fc (зочин)

зүгээр магтаалд хэтрүүлэх гэж байдаггүй юм хэхэхэ

***ЛуНа***

хөөрхөн юм...
Сайн үзэг бна шд тэ...
Би бас нэг дурсамжтай юмаа саяхан олсон...ккк

Enzo

тиймүү юу юм

***ЛуНа***

хуан жу гэг-ийн зураг....хаха...
гэхдээ аймар дурсамжтай...
ойрын үед хэрэг болоол бснийг хэлэх үү

Enzo

Аан тиймүү

Aytyia

Сайхан бичлэг байна. Миний блог дээрх сэтгэгдлийн чинь хариуг бичсэн шүү. Ямар их хүндээр тусгаав дээ???

Enzo

Тоглоод л хэлж байсан шүү дээ ....уншсан хэ хэ

megan (зочин)

би дурсамжтаи юм аа олох юмсан

Enzo

Сайн хайгаад үзээ...олдож л таараа

saraana (зочин)

hehe bayr hurgie nza. Odoo naad uzgeere iluu ih amjilt olooroi goe bichleg bna

Гэгээлэг нь...

Сайхан үзэгний дурсамж ккк. Би ёстой тэр соруулдаг үзгээр чинь наадад бэх ууж л явлаа ккк. Багадаа сахилгагүй юун цэвэр бичгийн аврага ахаха Жинхэнэ дэвртэрээ урууллаалл уйлааал кк

Enzo

Хэ хэ тиймүү...

Undrah (зочин)

chi ih goy bichdeg yum bna ....avyastai gj helehes ch yahav.

Enzo

баярлалаа Ундрах

•°●๋ Wall-E •°●๋•

Соруулдаг үзгээр бичнэ гэж гар хуруугаа будсаар байгаа л таардаг байлаашд хэхэ, бэх нь цүнхэнд асгарна хэхэ. Миний үзэг байхгүй ээ, үзэг тэсгээдгүй байлаа...
Баяр хүргье :)

Enzo

би ч бас заваардаг байсоон хэ хэ

Emch_bb (зочин)

hoorhon ymaa chamaig iim lag awyastaig medsengui hezee negen tsagt nom gargawal bi hamgin idewhitei unshigch chn bh bolnoo nomiig chn tesen ydan huleej by kkk amjilt

Enzo

bayrlalaa batuka sain emch bolooroi....barag bolchloo doo odoo joohon hugatsaa l uldsen baih te.....

Оранж

чи надын блогоор ордгүү болхооор ахиж чинийхээр орж иркүээ нтр......

Enzo

ha ha arhivaa uhaad gargaad irlee sorry

Эрдэнэбаатарын Бүжинлхам

Нэг л зөөлөн зөөлөн үгстэй сайхан бичлэг бна

Enzo

Septemberflower:Баярлалаа

turuu (зочин)

chi mergejlee buruu songoson bn.
humuusiin setgeliin utsiig hundsun goy goy shuleg uguulleg bichsen bna. yaruu nairagch boljeee.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)