Миний мөрөөдөл : Миний нээлттэй өдрийн тэмдэглэл /цуврал 1/ архиваасаа

Өнгөрсөн шөнө янз бүрийн л юм зүүдэллээ.Зүүд гэж сонин шүү олон жил уулзаагүй огт бодож байгаагүй хүнийг зүүдлэх юм.Ойрдоо амралт хэтрээд байгаа бололтой унтсаар байтал өдрийн тал өнгөрчдөг болчихож.Гадагшаа гармаар санагдаад нэг найзтайгаа ажлынх нь цайны цагаар уулзлаа.Өө тэгээд баахан л юм ярилаа. Ажил амжихгүй юу ч хийж болохгүй байна хүнтэй уулзаж чадахгүй байна гээд төвөгшөөсөн байртай ярьж байлаа. Бас ажил нь таалагдахгүй байгаан байхаа.Нээрэн энэ хүмүүс ажил хийхгүй бол мөнгө олохгүй , мөнгө олохгүй бол амьдрал нь зогсчих гээд хэцүү юм даа.Хэн нэгний төлөө ажилаад л жилд 1 сар амраад л ахиад ажилаад... ингэсээр байтал амьдралынх нь ихэнх хэсэг өнгөрчихдөг юм уу даа.Дөнгөж төгсөөд ажиллах гэж байж миний бодол оо гэж нэг тиймэрхүү л юм даа.

Салж яваад гудамжаар ганцаараа удаан алхлаа энд тэндгүй гадаад нэр томъёо HOTEL, BAR, MOTEL, ANGEL, OCEAN, CAFE, GLOBAL, STREET би чинь аль улсад яваад байгаагаа нэг л ойлгосонгүй.Сүүлийн үед их үндэсний үзэлтэй болоод байгаа гэж байгаа.Үгүй тэгээд бид нар л үндэсний үзэл улс орноо гэхгүй бол 70, 80 хүрсэн өвөө, эмээ маань эх орон яриад ямар нэмэр байхав дээ.

Гэртээ орж ирээд зурагт үзээд суулаа.Нүдний шилтэй их мундаг цол гуншинтай юу, юуны орлогч дарга гэнэ вэ их л урт үг байсан өнөөх маань ярьж өгч байна аа.Утаанаас Улаанбаатарыг салгах их амрхан байна аа 3 жил л хэрэгтэй гэнэ. Гэр хороололын ухамсаргүй хүмүүс л дурандаа хаймар, дугуй түлээд байна / хөөрхий дөө тэд нь дурандаа биш мөнгөгүйдээ л түлж байгаа байх энэ тэнэг яаж ойлгохов дээ аягүй бол даарч өлсөж үзээгүй л байгаа даа гэж бодов/ мод, шахмал түлш хэрэглэхгүй байгаа 4, 5 тэрбум төгрөгөөр түлш бэлдэхээр заавал нүүрсээ түлнэ гээд дампууруулаад байгаан байхаа. / тэр түлш нь түлээд түлээд илч гардаггүй, баахан сүржин нэртэй төслөөр хэдэн хүний халаас түнтийсэн биз/ сүүлийн 3 жил утааг 30 хувиар бууруулах төсөл нь 40 хувиар нэмэгдүүлсэнд буруутай хүмүүс нь нөгөө гэр хорооллынхон гэнэ дээ.Тэртэй тэргүй бууруулж чадахгүй байгаа мөнгөө цахилгаанд нь өгөөд тенийг нь залгуулаасай билээ дээ гэж дургүй хүрэн бодлоо.

Суваг сольтол бас нэг туршлагатай гишүүн ярилцлага өгч байна аа. Бүх зүйл л сайхан байгаан байх аа. Миний хувьд бас санал нэгдсэнгүй. Өөрийн мэрэгжилд ойр болохоор улс төр жоохон сонирхдог юм л даа.Манай улс парламентын засаглалтай гэж ярих дуртай Герман, Япон гээд өндөр хөгжилтэй орнууд ийм засаглалтай. Харин манайх бол яг парламентын гэж хэлэхэд тун хэцүү. Засаглал хуваах онолоор бол Шүүх/ Шүүх/ , Хууль тогтоох/УИХ/ , Гүйцэтгэх/ Засгийн газар / эрх мэдлүүд тэнцүү байж зөв хэрэгждэг. Харин манайд УИХ нь Шүүх, Засгийн газар хоёроосоо илүү эрх мэдэлтэй. Тарах болвол УИХ өөрөө өөрийгөө огцруулах эрхтэй/ яалаа гэж өөрсдийгөө огцруулах вэ дээ мань 76/ байдаг.За бүр холион бантан цаашаа үргэлжилнэ ээ. Гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхтэй байгууллагтаа нөгөө хууль тогтоох эрхтэй байгууллагын гишүүн орчихсон цохиж явнаа.Улсын их хурлын өмнө засгийн газар ажлаа тайлагнадаг..Өөрсдөдөө зориулж хууль батлаад тэрийгээ өөрөө хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлсэн үр дүнгээ өөртөө тайлагнах болчоод байгаа биз.Хууль тогтоох эрхтэй байгууллагын гишүүн хэрэгжүүлэх эрхтэй байгууллагтаа орж ажилладаг улс манайхаас өөр байдаггүй гэж байгаа.За тэгээд үлгэрлэвэл нэг хүн 3 талх авч 1 шил архи уугаад мөнгөө дуусгаад маргааш нь өөрөө өөртөө би 8 талх авсан гэж итгүүлж байгаа юм шиг л үлгэр шүү дээ.Улсын их хурлын гишүүн сайд МУ-н алдарт уяач төрийн зүтгэлтэн......хэн гуай ....хэ хэ..Үндсэн хуульдаа холимог засаглалтай гээд бичсэн нь шулуухан байх.Яана даа хөөрхий дээрээ ийм байхад улс яаж хөгжих юм дээ.Цаашаа яривал өчнөөн олон зүйл байгаа.Задартлаа баяжсан улс төрчид элгээрээ мөлхсөн ард түмэн. .Үүнийг өөрчлөе гээд нэг нь хуулийн төсөл бариад орвол нүүрлүү нь нулимах биз.Тэр 70 мянган төгрөг бол ярихаас ч дургүй хүрмээр энэ тухай нийтлэл бичих юмсан арай дэндүү.

Гэнэтхэн зураг үзмээр санагдаад альбомоо нээлээ янз бүрийн дурсамж хөвөрч эхэллээ 10 жил, оюутан, найзууд, аав, ээж ,эмээ, өвөө хамаатан бүгдээрээ л надад хамаатай дотны хүмүүс хааяа зураг үзээд хэдэн цагаар ч хамаагүй суучихмаар санагдах юм.

Утсаа аваад нэг найзтайгаа бараг 20 минут хэрэгтэй, хэрэггүй юм ярьж суулаа.Англи хэлний интерактив сд хийж жоохон дүрэм үзэв. Ойрд ном уншилгүй удсан болохоор Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” романы дуусах дөхсөн хэсгээ уншаад дуусгалаа.Гайхамшигтай роман энэ 76 д өдөр бүр уншуулаад баймаар, зүрхэнд хилэн төрмөөр цаг үеийн өнгөрсөн түүхийг дотор нь орсон юм шиг санагдуулах гайхамшигтай зохиол шүү.Хотгойдын шадар ван Чингүнжавын талаар их тодорхой гаргасан. Зохиол гэхээсээ Манжийн дарлалд байх үеийн түүхийн нэвтэрхий толь гэмээр роман. За тэгээд ийм тэмдэглэл бичиж байхаар шийдлээ цуврал болгоод завтай үедээ бичиж байя гэж бодлоо. Хэн нэгэн намайг хэн бэ? юу бодож, хүсэж мөрөөдөж явдаг вэ?....гэдгийг уншиж байг гэж бодоод л ........

2010.07.25 22цаг 21мин.

start=-17 , cViewSize=50 , cPageCount=1

33 сэтгэгдэл:

null
Дөкө (зочин)

Санал нэг байна гоё бичлээ хэ хэ

Enzo

Өөө баярлав нэг ч гэсн санал нэгтэй хүн байгаад ...

Yuki (зочин)

Tiim shuu sanal neg bna

Сайнаа (зочин)

Ёоё аймаар хэлсэн

Сайнаа (зочин)

Сайн бичиж байгаарай

энзо (зочин)

хэ хэ тэгнээ

amirlan (зочин)

mi bichleg ustgad l yohh zooz

~Амирлан~ (зочин)

ontsguimdooo orohoo boliloo meduu hihi

~Амирлан~ (зочин)

ontsguimdooo orohoo boliloo meduu hihi

Enzo

~Амирлан~ ямар бичлэг би юу ч устгаагүй ш дээ хө

***ЛуНа***

Санал нэгдэхгүй бол алдас болий шд...
Үнэхээр бодууштай шүү....

Enzo

luna талархжийнаа

~Амирлан~ (зочин)

mi seegii ustgachlaa chi

Enzo

Би устгаагүй ээ нээрээ шүү хэний нэрийг барьж андгайлая даа байз хэ хэ

~Амирлан~ (зочин)

gomdoooo l beenshu

nz ni pro doo shine zuils nemsen

~Амирлан~ (зочин)

nadtai holbogdoh geeed hihi burtgelteidee add hiicheerei

luna (зочин)

Миний нэрийг барьж андгайл...

~Амирлан~ (зочин)

dhh luna neriig bari hehe

Enzo

Зээ Халх, Монгол, Торгууд, Захчин, Баяд түмэн минээ өнөөдрийн энэ өлзий бүрдсэн өдөр Луна блогер чиний нэрийг барьж андгайлая....чанга уншив.хэ хэ

~Амирлан~ (зочин)

huurhun gdg ni

Энэрэл (зочин)

Хэ хэ нээрэн яг ийм болчихоод байгаа.Чи хуулиар сурдаг уу ажилладаг уу?

Enzo

Аан сая төгссөн.

Zozo (зочин)

Zurhii hilen poman uneheer sain zohiol shu chingunjav tsengunjav hohhuu gd l...

Enzo

Гайхамшигтай уншсанаас хойш миний эх оронч үзэл бүр дэврээд байгаан.

Gegeen.Com (зочин)

goyo zurguud bainga avahuulj bgaarai. dursamjaaraa l amidrahaas hoish hehe

Enzo

Анха тэгнээ ....ккк

~Цомо! (зочин)

Хихи үнэхээр үнэн хэлж надад маш их таалагдалаа ^_6 Үргэлжлүүлээд бгарай амжилт Даанч энэ нь 76-д хүрж чадкундаа хүрсэнч тоогоогүй шиг кк

Enzo

Харин тиймээ хө...

Enzo

7-сарын бичлэг хэ хэ...

Peta

би өдрийн тэмднглэл бичиж байгаад больчдийн залхуу хүрээд бдаг ккк

дархад бөө Т.Эрдэнэ (зочин)

ямар хөөрхөн блог бэ дүүдээ шинэ оны мэнд хүргэе

Enzo

Bayarlalaa.Tanid

zulaa (зочин)

goe hellee bi bas sanal negdej bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)