Миний мөрөөдөл : Дууны үг /нэрийг нь өөрөө олоорой андаа/уртааааа гэжугаа амьд хөгжмийн хамтлаг дуу болгохийн гэсэн.
 

Хайрын далайд сэлүүргүйгээр

Хамаг бүхнээ орхиод гарлаа

Зүүдэлж сэрсэн олон хоногт

Зүрх сэтгэл чинийх болсон

Санаад байсан чи ирсэн

Сар өдрүүд удаан байсан

Минийх болсон гэхэд баясаад

Мөрөөдөл адил итгэж ядсан

Ганцхан сарнай чи мөнхөд

Гал халуун дурлалаар ургадаг

Санаа алдаад хэрэггүй хайраа

Салах учиргүй бидний тавилан

Одод саран ивээн адислана

Одоо чамдаа бүгдийг амлая

Он цагууд улиран холдовч

Орчлонд зөвхөн чамайгаа хайрлана

Гуниг бүхнийг чи үргээж

Ганцхан наддаа жаргал бэлэглэнэ

Хүсэл бүхэнд бүгд багтаад

Хүрэх ирээдүйг хамтдаа зөгнөнө

Зах хязгааргүй уудам хорвоод

Заяа тавилан биднийг уулзуулсан

Бие биедээ татагдсан учралдаа

Бүр илүү хайртай болсон

Ганцхан сарнай чи мөнхөд

Гал халуун дурлалаар ургадаг

Санаа алдаад хэрэггүй хайраа

Салах учиргүй бидний тавилан

Одод саран ивээн адислана

Одоо чамдаа бүгдийг амлая

Он цагууд улиран холдовч

Орчлонд зөвхөн чамайгаа хайрлана

Миний мөрөөдлийн ногоохон төгөлд

Мичид түгсэн тэнгэр байдаг

Мартахын аргагүй чи тэнд

Марал унасан хурмастын охин

Хүслийн минь тэнгэрт надтай

Хүний ертөнцөд газарт байдаг

Хав харанхуйн дундаас би

Хайраар чинь гэрэлтэх ганцхан од

Ганцхан сарнай чи мөнхөд

Гал халуун дурлалаар ургадаг

Санаа алдаад хэрэггүй хайраа

Салах учиргүй бидний тавилан

Одод саран ивээн адислана

Одоо чамдаа бүгдийг амлая

Он цагууд улиран холдовч

Орчлонд зөвхөн чамайгаа хайрлана

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
Enzo

Найз нь нэр бичсэнгүй өөрөө бичээрэй бас бадаг нэмүүлж болно шүү хө дахилт арай богино болсон байж магадгүй....

Хаку (зочин)

Энэ блог ер нь их таалагдаж байна би блог бичдэггүй гэхдээ өдөрт лав нэг удаа энэ блогийг үздэг болчиж эзэнтэй нь нэг уулзаж үзэх юмсан.
Мартахын аргагүй чи тэнд

Марал унасан тэнгэрийн охин

Хүслийн минь тэнгэрт надтай

Хүний ертөнцөд газарт байдаг ....энэ мөрүүд ёстой гоё болжээ сайн дуу болоосой гэж хүсэж байна.

Enzo

баярлалаа Хаку

Л.Болор-Эрдэнэ

bayarlalaa andaa.. nz udahgui duu bologonoo.. aimar taalagdlaa.. dahiad bayarlalaa

zoogii (зочин)

goy boljee

***ЛуНа***

Ямар урт үг вээ...хэхэ...
Ямар төрлийн дуу болгох юм бол???

Enzo

Ногоон нүдэн л мэдэх байх хэ хэ

Tsoomii(GIRL_TSOOMII_GIRL)(зочин биш)

agaa bi zurag nemcen sh dee uzuul uz za go go shuleg bn

Enzo

тиймүү агаа нь орж үзнээ

undrah (зочин)

ene duunii ug goy boljee amid hugjmiin hamtlag duulval ug ni tohirno oo...

Enzo

undrah баярлалаа хө.

Ичимхий MG

би гайхаадээдий

амьд хөгжим гэж байгаам чинь үхсэн хөгжим гэж байж л таараа

Musungvnj

oo nice..amjilt xvsie! ymar xamtlag duu bolgoxjogon bol?

9070 (зочин)

гоё юмааа.........
энзо

Enzo

Заяа баярлалаа.

Sainaa (зочин)

Goy boljee......ajil ni sainu?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)