Миний мөрөөдөл : Зүүдний цагаан шувуу миний ижий / ээжийгээ зүүдэллээ/

Номин хөх тэнгэрт ганц цагаан шувуу

Нойрон дундуур зүрхэн тушаа эргэлээ

Наран гэрэлтэй уяхан дуутай жигүүртэн

Намуухан аятай бүүвэйн дуун аялав

Нулимсан дунд минь тэнгэр бүрэлзэж

Нөмөрлөж эрхэлмээр ээж болон хувирав

Санчиганд нь буурал суугаагүй гучин хэдтэй

Санаа нь үрийнхээ төлөө зовнил тээгээстэй

Сар өдрийн уртад зүс нь бүдгэрч арилахгүй

Сайхан бүхний эхлэл гэгээн тэнгэр ижий

Мичид маралын тохионд надаас алдуурсан ч

Мөрөөдлийн цэнхэр дэлхийд зүүдээр нь эргэнэ

Мэлмэн хонгор орчлонд хүүгээ л санагалзаж

Мөнх амарын диваажиндаа надаараа л дутна

Энэрэл цөөхөн замбуулинд эргээд нэг буувал

Энгэр цээжиндээ налуулан ганцхан удаа эрхлүүлээрэй

Эжий бурхан нэрээр чангаас чанга дуудан байж

Энэ давчуу сэтгэлээ таниараа тэврүүлж амирлуулна

Шүүдрийн дусал цуглуулан өвдөгөө норгож

Үүрийн цагаан гэгээнд алгаараа нэг тэмтрэхсэн

Шүлгэн цацал өргөж сонорт чинь шивнэж

Үлдэж хоцрохыг зөгнөж нулимсан учиг зангидна

Өөнтөгч энэхэн замбуулинд анх мэндэлсэн

Өлзий буяны тэнгэр нарт ертөнцөд сүслэе

Өндийж хөхүүлсэн өдрийн чинь тоогоор

Өвдөг сөхрөн өлмийд тань одоо мөргөе хүү тань

start=-23 , cViewSize=50 , cPageCount=1

27 сэтгэгдэл:

null
Доогий (зочин)

Бүр сонин болчлоо.Ээж рүүгээ сая ярьлаа.

Enzo

Доогий тэр ч зөв шүү

Gorgeous

би айр ууртай байгаа байсан чинь энэ шүлгийг уншаад ээжийгээ айр санадаг бээшд. Уур бухимдлаа ээждээ хэлж уйлмаарийнаа ээжмйгээ санаадийн хурдхан уулзхиймсан.

Uyanga (зочин)

Sanad bna eejige

Eenee (зочин)

Iji mine nadru irehed ene zambutivin naran nad dr asgardag baisan. .gsen shuleg bdagda eejud chine burhad shude

Batu (зочин)

Ai da eejde neg ch uda hairtai gj helj chadagvi aldsanda odo hurtel haramsdag eedee humus mine aldaag mine davtvaa.

Sainaa (зочин)

Yostoi goe shuleg baina.Uhaaral hairlalaa.

Enzo

баярлалаа

tsoomoo (зочин)

chi ih goy bichdiin bna bi orolddog gehu dee..id chine list-dee nemchlee bolno bizdee.

Enzo

okey

Л.Болор-Эрдэнэ

mi nziin bichsen shulgiin ug bur n setgeld negiig bodogduulj bna shuu...

ranetki (зочин)

goe shvleg bn.eej mn ooriin erhgvi bodogloo uiluulahne onoo oroi bi eejiige zvvdleh bhadaa ogloo bosood eejdee hamgaas ih hairtai gdgee helne neg ym boduulla... bolor-erdene-nii heldgeer dandaal serteld negiig tungaah shvlegnvvd bichih ymaa my nz ...

ГрИйН РөҮс (зочин)

үнэхээр сайхан шүлэг байна

Enzo

Сонгодо,ranetki,Болор-Эрдэнэ баярлалаа

Anu (зочин)

huuuh goy bichjee...uilmaar

Урсогүухидду

Бүх бие жирэлзээ л... Үнэхэр гоё шүлэг байна. "чинь" гэхгүй "тань" гэвэл илүү гоё. Тэгээд мөн орчлон дахь хүүгээ гэвэл утга төгс...

uguumur (зочин)

saihan shuleg bnaa

Сайнаа (зочин)

Үнэхээр сэтгэл хөдөлгөлөө.

~Амирлан~ (зочин)

shan bichjee gehdee neg yum helehed

eejiigee zuudlevel ajliin amjilt irdeg gsen shuu hihi

Enzo

аан тиймүү

JJS (зочин)

Bi eejdee hairtai

***ЛуНа***

би уншиж бсан...
дахиад уншлаа...
энэ нөгөө хамаатан садан хуйлруулдаг шүлэг тэээ

Гоомарал (зочин)

За би хувьдаа хангалттай зочиллоо. Өчигдөрийнхөө дарсыг өнөөдөр нөхөж ууна аа.

Гоомарал

Нэг их тийм зөөлөн охины эсвэл загасны орд ч юм шиг санагдчихлаа. Би гэдэг хүн хичнээн хүсэвч чам шиг ийм зөөлөн хайлан болж чадахгүй байх даа бодвол.

turuu (зочин)

nulims tsiilegnuulj samsai sharhiruulsan shuleg bn.
shulgiig chini bi unshij ehellee eejiigee bi bodloo.
guitseej unshij duugalaa eejruugee bi yarilaa yaarlaa.
bid nar chini eejdee ter bolgon haitaigaa heldeg biluu

sunshine (зочин)

unshaaad eejiigee sanaad yag uilah gjii sh d...hooloi deer neg ym teegleed ywchlaa...eej ruugee zalgaad hairtai gd helchlee...omno ni er ni helj bsn ni tsoohon do..eej min gauhaj bs bayrlaj bh shig bn lee...

Зочин

vneheer goy shuleg bolj gj helmeer bn...setgelees garsan ug gj iim l bdg bh...tanid amjilt husey..bi tanii shulegnuud bolon oguulleguudd chin durtai bolood bga shuu..shine ym tawisan boluu gj bnga huleedeg blsn bn le...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)