Миний мөрөөдөл : Хайрын охин /төгсгөл хэсэг/

Хайрын охин /төгсгөл хэсэг/

Хаа нэгтэйгээс дохиогоо хангинуулан цагдаагийн машин давхих нь хэн нэгэн бүтэлгүй зүйлд холбогдож байгаа аятай сэтгэлд нь нэг л таагүй мэдрэмж төрүүлээд байлаа.Гэртээ орж ирээд хоол унд ч гэсэнгүй толгойгоо салаавчлан дээшээ харж хэвтлээ. Номингийн нүдээрээ инээсэн хүүхдээрээ төрхтөй царай нүдэнд нь харагдаад болж өгсөнгүй.Би ер нь яагаад ингэж муу юм бодоод байгаан болоо зүгээр л хамтдаа хамаатан, ах дүү нартайгаа уулзахаар зочлохоор явсан байх.... ямар нэгэн юм болсон бол хэлж л таарна шүү дээ гэж эргэж хургасаар байв

Нойроо бүтэн авч чадаагүй Болдоо өглөө эрт босож ажил руугаа очлоо жижигхэн биетэй настайвтар жижүүр хаалга онгойлгон “ За манай Болдоо ажлаа эрт амжуулахаар ирээ юу ...ингэж ажилаад байвал нэг юм ч дуулгана даа.... гээд орсгор шар шүднийхээ дундуур хэлээ бултагнуулан хөхөрлөө.Нас нь яваад хүн намба суудаг бол энэ хөгшин бүр дордсон байх юм даа гэж дургүйцэн бодоод сайн уу гэснээс өөр хариу хэлэлгүй орлоо.Компютер асаан ажлын хүснэгт нээгээд юм бичиж эхлэв.Номингийн тухай бодол салж өгөх шинжгүй зовоогоод холбогдох боломжгүй байсан утасруу нь залгаад автомат хариулагчийн дууг хагас сонсоод урамгүйхэн тасалж ширээн дээрээ утсаа тор хийтэл шидэж орхилоо.

Ажилчид ирэн шуугилдаж бодлыг нь сарниулж байх агшинд утас нь дуугарлаа...байна уу? Болдоо юу би Номин байнаа би..... би...гээд хоолой нь тасалдаж эмнэлэг дээр байна....нөгөө аав ....гээд мэгшлээ....юу гэнээ аль эмнэлэг вэ? хаана байна би очлоо гээд эмнэлгийн хаягийг хагас дутуу заалгаад яаран гарч зам гаран такси барин очвол Номин эмнэлгийн үүдэн дээр нүдээ хавдтал уйлчихсан зогсож байв Болдоог хараад тэврэн авч үг сүггүй мэгшин уйлж ...аав удахгүй үхнэ гэнэ ээ ....би надад...одоо хэн ч үлдэхгүй нь гэж үгээ давхралдуулан хэлээд ..одоо яана ..би яах юм бэ.....гэхэд за тайвшир, тайвшир гэж хэлж байсан ч Болдоогийн нүдэнд нулимс гүйлэгнэн миний охиныг яагаад ингэж байгаан бол гэж хорвоо хэмээх нэгэн амьтай зүйлээс хариу нэхэж байгаа адил эмтэрч байлаа.Халуун кофе уулган үсийг нь илэн миний хайр юу болсын хайр нь эмчтэй нь уулзая хэн гэдэг эмч байсан аль тасаг юм гэхэд Энхбилэг гээд мэс заслын эмч 6 номерт байгаа би уулзсан нэмэргүй гэсэн өөр хамаатан ах дүү байвал дууд гэсэн надад аав минь, аавд минь надаас өөр хэн ч байхгүй шүү дээ гээд урт сормуусан дээгүүр нь нулимс мэлтэгнэв.За миний хайр, хайр нь эмчтэй нь тухтайхан уулчаад ирэе байж байгаарай гээд эмнэлэг рүү орлоо.

Нүдэнд дулаахан бор царайтай ахимаг настай эмч нүдний шилнийхээ дээгүүр харан за хүү минь яаж яваа билээ гэхэд аан би Баатар гэдэг хүний талаар асуух гээд л өчигдөр танай эмнэлэгт түргэнээр ирсэн гэхэд өвчтөны юу нь билээ....Болдоо би...нөгөө гэж түгдэрснээ.....дүү нь ....дүү нь байгаамаа гэхэд аан наашаа суулдаа гээд жижиг цагаан сандал татан суулгаад биеийнх нь байдал маш муу байгаа бараг л найдваргүй зүрх нь их муудсан байна Монголд ийм мэс засал хийдэггүй хийх чадвартай эмч байгаа ч тоног төхөөрөмж байхгүй харин ганц л арга байна урд хөршид ийм хагалгаагаар мэрэгшсэн эмч нар байдаг төлбөр их өндөр ийм өвчтэй хүмүүс зардлыг нь сонсоод явж чаддаггүй юмалдаа гэхэд..Болдоо хэсэг зуур гараа базлан сууснаа.... хэд болох бол гэхэд саяхан манай нэг өвчтөн явсан хагалгаа амжилттай болсон миний сонссоноор бол 100 мянган доллар болох юм байналээ замын зардал эмнэлгийн зардлыг оруулахгүйгээр шүү дээ гээд ..чи ч олж чадахгүй байхдаа гэсэн өрөвдөнгүй нүдээр харж сууснаа.. яамнаас бол эмнэлгийн зардлыг нь гаргаж өгч болох байх ийм л байна даа гээд ярих зүйл нь дууссан бололтой цонх ширтлээ.

Найдвар төрүүлэх үг хэлсэн боловуу гэсэн харцаар өөдөөс нь горьдонгуй харах Номинг хараад Болдоо нулимсаа арай ядан барьж уйлж сэтгэлийг нь улам уруу татаад яахав дээ гэж бодох зуур уг нь нэг боломж байгаа л юм байна урагшаа авж явбал найдвар байгаа юм байна гэхэд эгээ л аав нь эдгэрчихсэн гэж хэлж байгаа мэт нүд нь сэргэж тиймүү тэгээд, тэгээд хэзээ яаж авж явах уу? гэж шалгаалаа.Төлбөр нь их өндөр юм байна 100 мянган доллар болох байх гэнээ гэсэнд асах гэж сүүмэлзэж байгаа гал дээр ус асгачих уу гэлтэй харц нь доошилчхов.Болдоо мөнгө аз жаргал биш гэхдээ хэрэг нь болвол хүний амь аврах цаг ч ирдэг юм байна даа би ч арчаагүй эр хүн юм даа надаас арай боломжтой хүнтэй найзлаж байсан бол ийм байдалд орохгүй л байсан даа хэмээн өөрийгөө буруутай мэтээр бодлоо.Номио миний хайр одоо жоохон унтаад авахгүй юмуу найз нь гэрлүү яваад хоол унд бэлдээд ирэе гэж зөөлхөн хэлвэл хоол унд яахав дээ ажлаа яасан хаячихаад гараад ирэвүү гэхэд ...ажил яахавдээ болох л байлгүй за найз нь хурдхан явчаад ирэе гээд эмнэлгээс гарлаа.

Цээжинд нь нэг бул хар юм тээглчихээд авж хаяж чадахгүй байгаа аятай явсаар..хаана зогсох вэ гэсэн дуунаар гэрээ өнгөрчихсөн байснаа анзаарлаа.

Гэрт ороход ээж нь хүүе миний хүү ажилдаа яваагүй юмуу наад царай зүс чинь яачихаа вэ гэхэд Аав ирэх болоогүй л юм байх даа энэ ажил нь жилийн 4 улиралд л хөдөөгүүр явах юм Номингийн аав нь зүрх нь өвдөөд хагалгаа хийлгэхгүй бол удахгүй болчихсон гэнэ ээ би сая эмнэлгэээс ирлээ гэж хэлэхдээ хоолой нь зангирлаа...ээ яадаг билээ тэгээд хагалгаанд хэзээ орно гэнэ ээж нь очих уу яах уу гэсэнд очлоо гээд яахав дээ энд тийм хагалгаа хийдэггүй гэнэ.Урд их өндөр төлбөртөй хийдэг гэнэ 100 мянган доллар гэхэд өө тиймүү одоо тэгээд яана даа гээд шүүрс алдлаа.Тэрээр бодол болон сууж яаж ч цуглуулсан хүрэхгүй жоохон хөрөнгөтэй би чинь машин авна гэж цуглуулсан 5 сая төгрөг таньдаг мэддэг хүнээсээ гуйвал их л бодож 10 сая төгрөг хүрэхтэй үгүйтэй санагдав.

Гэнэтхэн аавынх нь удам дамжин ирсэн өнгөт болор хөөрөг нь нүдэнд нь тодроод ирэв аав нь нэг удаа энэ хөөрөг манайд их олон үе дамжсан юм гэнэ билээ Хотгойдын шадар ван Чингүнжавт Манжийн хаанаас Бэйл зэрэг олгож шагнаж байсан хөөрөг юм гэж өвөө чинь ярьдаг байж билээ..миний хүүхдүүдийн ядрах цагтаа хэрэглэнэ гэж бодож хадгалж ирсэн гэдэг гэж ярьж байсан нь санагдав.

Гэрийнхээ хамаг л нандийн зүйлээ хадгалдаг ханын цоожтой том шүүгээг онгойлголоо луу ороож мөнгөлсөн модон хайрцгийг өргөн гаргаж ирлээ хүнд тэр хайрцгийг бага байхдаа онгойлгоод алганы амт үзсэнээс хойш нэг ч удаа задлаагүй тагийг нь зөөлхөн нээхэд эрээн торгон даалинг 9 өнгийн хив хадгаар нямбайлан ороосон байв. Хадгийг задлан хөөргийг гаргаж ирлээ алганд нь багтаж хүрэхгүй гялалзсан тэр хөөргөн дундуур 7өнгийн хээ угалзарч хэдэн арван жилд огт өнгөө алдаагүй хуруунаас өргөн алтан нуухтай болдоогийн таньж эс чадах том улаан өнгийн толгойтой маш хүнд хөөрөг санагдав ...нээрээ л энэ чинь том язгууртан хүний хөөрөг байх нь дээ гэж сүрдэн бодоод хайрцганд нь хийн би хүний амь аврах гэж байна тэр тусмаа хайртай хүнийхээ аавыг шүү гэсэн бодол толгойд зуралзан орж ирэхэд шийдмэг гэгч нь аван цүнхэлж орхилоо.

Сэтгэлд нь түгшүүр төрөвч аав ээж минь хүүгээ уучлаарай гэж шивэгнээд “эртний эдлэл,хөөрөг, алт, монет авна” гэсэн том цагаан хаягтай байранд орж очвол том алтан цагирган ээмэг нэлмэгэр эрээн цамц хуруунууддаа дүүрэн бөгж хийсэн нэг эр ширээний ард ном уншаад сууж байлаа.Сайн байн уу нэг хөөрөг үнэлүүлэх гэсэн юм гэхэд алив харая гээд нь модон хайрцагтай хөөргийг авснаа юун сүртэй савтай эд вэ гэж ёжлоод хөөргийг гаргав. Даалинг задлан хөөргийг гаргаж ирснээ дуу алдаж ээ бурхан гончигсум гэж энэ чинь гээд нүдээ онийлголоо.

Цангаж яваад амь алдах дөхсөн хүн ус хараад яг ингэж баярладаг байх гэмээр энэ хэний хөөрөг вэ хэнээс авсан гэхэд манай үе дамжсан хөөрөг өө Хотгойдын шадар ван Чингүнжав барьж байсан юм гэдэг гэхэд энэ ч энгийн эд биш байна за хө дүү хүү эргэж буцахгүй биз дээ.Ах нь энэ хөөргөнд 80 сая төгрөг амлая тооцоогоо хурдхан хийнэ биз дээ маргааш гэрээ байгуулая гэхэд нь Болдоо яалаа гэж дээ надад 100 мянган доллар л хэрэгтэй байгаа юм 80 саяд өгөхгүй ээ гээд хөөргөө аван далд хийх дүр үзүүлбэл миний дүү байз л даа.ах нь маргааш 100 мянган доллар бэлэн болгоё..тэгэх үү харин араас нь иймээ тиймээ байхгүй биз дээ за алив гар барьчихая.Энэ өнгөт болор хөөрөг одоогоор Монголд 2 л байгаа нэг нь сая музейд тавигдсан нэгийг нь гадагшаа зарчихсан сурагтай байсан.Энэ хөөрөг эдэлж байгаа хүнийхээ өвчинг анагаадаг гэж ярьцгаадаг юм гэлээ.

Эмнэлэг дээрээс эмчид нь тоолон өгсөн мөнгийг өмнө зарцуулах нь битгий хэл гэрээсээ хэлэлгүй сэтэрхий зүү ч авж байгаагүй хүмүүжил нь гэнэтхэн түгшээлээ.Болдоо утсаа аван залгаж миний хайраа хаана байна гэсэнд аан чи эмнэлэг дээр ирсэн үү би чамд ёстой сайхан мэдээ дуулгах уу нэг хүмүүнлэгийн байгууллага аавын хагалгааны төлбөрийг гаргасан гэнэ ээ тэгээд би сая гэрлүү очиж аавын юмнуудыг бэлдээд цалингийн зээл авчаад одоо очиж байна гэж хөөрөн өгүүлээд нээрээ бид 2 маргааш ниснэ гэсэн одоохон гээд утсаа тасаллаа.

Номинг аавтайгаа ниссэнээс хойш 7 хоногийн дараа Болдоогийн аав гэртээ ирээд санамсаргүй хөөргөө алга болсныг мэдээд эхнэртээ хэлэн бөөн хэрэг мандсан байхад нь Болдоо орж ирлээ. Аавынхаа хажууд суугаад “Уучлаарай намайг би хөөргөө зарчихсаан Номингийнхоо аавыг аврах гээд” гэж хэлээд санаа алдлаа аав нь нэлээн бодлогоширонгуй харж байснаа миний хүү чинь хэлээд авахгүй дээ аав ээж хоёрыгоо өгөхгүй гэж бодсон юм уу..муу аав ээж 2 чинь бас хүнийг өрөвдөх хайрлах сэтгэлтэй хүмүүс шүү гээд ...миний хүү чинь ч бас эрийн хугархай юм даа сайн санааны үзүүрт тос гэдэг юм гэж хэллээ.

Байнга холбоотой байсан Номингоос хагалгаа амжилттай болсон аав босож явдаг болчлоо аавтайгаа маргааш өглөө нисээд очлоо гэсэн мэдээг Болдоо баярлан сонсчээ.

Номин Болдоог хайр дүүрэн нүдээр ширтэж байснаа тэнэгхэн минь дээ чи мөнгө олсон гэдгээ яагаад хэлээгүй юм би баярлалаа гэж хэлэх гээд тэр байгууллагыг хайгаад олоогүй, эмчээс нь гуйсаар байгаад чамайг гэдгийг мэдсэн яагаад хэлээгүй юм бэ гэхэд Болдоо би хэрвээ хэлвэл надад насаараа өртөй санагдаад хэцүү байна шүү дээ.... чи минь л аз жаргалтай байвал боллоо гэхэд нээрээ 2лаа чамд үзүүлнэ гэсэн газар очоё гээд голын тохойд унаад ургаж чадахгүй болсон модны мөчир дээр улиасны нялх мөчир ургасан байхыг харуулаад хайраа үнэхээр сонин байгаа биз амьдрахын төлөө амьд бүхэн тэмүүлдэг юм байна тиймүү гэлээ.Тэр 2 голын тохойд орой болтол суулаа Номин Болдоогийн мөрийг түшин сууснаа чи надад хэр их хайртай вэ гэхэд.... хайртай хязгааргүй хайртай өөрөөсөө ч илүү хайртай гээд тэврэн үнсээд чи минь минийхээ хайрын охин шүү дээ. Хайрын охин минь хайрыг хэмжиж болдоггүй юм гэлээ.Номин Болдоогийн нүдрүү ширтэж байснаа босон зогсож “би хайрын охин” гэж чанга хашгирлаа.Голын тохойн хадны цуурай Номингийн шингэн хоолойг дуурайн хайрын охин ....хайрын охин гэж давтан цуурайтав.Нар шингэж байлаа. Маргааш шинэ өглөө шинэ гэрэлт ирээдүй тэднийг хүлээж байгаа.

ТӨГСӨВ УБ 2010.07.18

start=-15 , cViewSize=50 , cPageCount=1

35 сэтгэгдэл:

null
Enzo

За тэгээд бичээд дуусгачихсан шүү манайхаан.... хүн бүр өөрийнхөөрөө болгооно биз дээ.

Гэгээлэг нь...

Их хүлээсэний эцэст овоо уншиж дуусгалаа. Сайхан болжээ. Өөрөө бичиж чадахгүй юм хойно Өөлөөд яахавдээ хэхэ

Nomin (зочин)

Kk mini ner gol durd orod goy tugsche avyastai yuma. .bi bvr uilah shahla

H.Ray (зочин)

ёстой хєєрхєн болжээ, авьяастай юмаа. даанч тэр хєєргєє зарчихдаг нь... би эмч ч гэсэн тэр хєєргєє зїгээр л номингийнхоо аавд єгєєд аав нь эдгэсэн бол гэж бодлоо, заримдаа зохиолын сайхан нь тэрэндээ байх шиг санагддаг юмаа:-)

Урсогүухидду

уншинаа тэгж байгаад... Жаахан урт юм...

Ичимхий MG

Х Рэй- тэгхээр чинь хэт фантастик болчихым бишүүү хээххэх.

сүүлээсээ 2 дах өгүүлбэрийг 2 удаа давтан уншив хэхэхэх

Ичимхий MG

Бишээ 3 дах өгүүлбэр юм байна

Enzo (зочин)

Bugded ni bayrlalaa. .

ranetki (зочин)

eo ymar togsdiin be vnheer goe boljee bi bvvr uillashdee setgel ih hodolloo unshih tusam tsashaa yu boloh bol gsn tvgshvrtei hurdanl togsgoliin vzeh gj......... unshlaa goe ogvvlleg bnaa>..

***ЛуНа***

Гоё төгслөө шүү тэ...
Найз минь алдаагаа жаахан засаарай ок

enzo (зочин)

harin tiimee joohon zalhuurtsan he he sorry

***ЛуНа***

Аргагүй аргагүй....нөхдүүд төгсгөл гэж шавдуулаад гэцүү бгаздээ...ккк

***ЛуНа***

Сайн ах...

† Булшилагдсан †

ёоо маш гоё сэтгэлд хүрлээ таалагдлаа,,, Стоо гоё

NaRa-NR (зочин)

mash goy boljee kk goy zohiosn ben taalagdlaa

enzo (зочин)

NaRa-NR, ♥АнЖи♥, luna bayrlalaa6

fc (зочин)

гоё болжээ хэхэхэ бүр автан байж уншлаа шүү дээ хэхэхэ

Enzo

баярлалаа

Хайрын охин (зочин)

яаар гоёын

Enzo

хэ хэ чиний блог ийм нэртэймүү....

Gorgeous

хэхэ яасан гояа ийн бэ сэтгэл хөдөлчлөө байна кк

Enzo

Гялайлаа Gorgeous

Forever ever

их сайхан өгүүллэг болжээ... сэтгэл их хөдөллөө.сайн бичиж чадаж байна аа амжилт хүсье бас авьяасыг чинь өндрөөр үнэлье ккк...

Enzo

Forever ever баярлалаа..

moon's girl (зочин)

Энэ зохиол чиний зохиол юм уу гоё болсон байнаа ёстой их таалагдлаа. Тэр тусмаа аавтайгаа байгаа хэсэг их сэтгэл хөдөлгөлөө

Enzo

аан тх бичих гэж оролдсон ухаантайн...кк

maa (зочин)

eniig unshaad joohon tiim sanagdlaa. muuhai gej helj chadahgui ch arai l bodit bish bolohoor joohon tiim bnaa. het ih nyaluun hair ulger shig togsgol bna joohon bodit bsan bol iluu goy boloh baijee...

Enzo

Мaa хүн бүр өөрийнхөөрөө л ойлгог дээ.

mimosa

bayarlalaa.

Гоомарал (зочин)

Өө бас хөөрхөн. Би гэдэг хүн чинь хүний блогоор битгий хэл өөрийнхөө блогоор цөөхөн ордог хүн шд. Тэгсэн бас үзэх юм байдаг юм байна аа.
Өчигдөр шоудаагүй он гарах үед унтчихсан байсан болохоор өглөө босоод хийх юм алга байлаа шүү дээ..

turuu (зочин)

az jargaltai tugsgul.
mongolchuudaa biy biynee gesen setgeltei byaaaaa

enhrii (зочин)

waaw ystoi goy oguulleg bna

MaАРаА

хөөргө нь эдгээдэг гэж сонсоод хадамдаа аваачаад л өгчихгүй хайран юм аа..
гэхдээ эдгээх нь амьдрал дээр худлаалдаа. яадын зохиол юм чинь тэгээл эдгээчкүү
хэхэ
саЙхан болж
баяр хүргий

Цээгий

Ямар гоё төгсвөө... Аз жаргалтай төгссөнд баяртай байнаа хэхэ. Бас та их сайхан бичжээ. Ер нь бол гэгээлэг зүйлд дуртай болохоор лаг хөөрхөн санагдлаа. Танд амжилт хүсье^^

smile (зочин)

Goy oguulleg bna..iim xair bdg gedgt itgedg..iim xairt uchirhiimsaan..hen nehnii toloo ingej buhnee zoriulhr hairlah ymsn.....♥♥♥*^^*

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)