Миний мөрөөдөл : Хайрын охин ( үргэлжлэл)

Хайрын охин ( үргэлжлэл)

Болдоо чамайг гадаа нэг охин дуудаад байна гэхэд хэн юм бол доо гэж гайхсаар гарч ирвэл Номин нүдээрээ инээн ажил дээрээ өмсдөг дүрэмт хувцастайгаа зогсож байлаа.Чамтай гэнэт уулзмаар санагдаад ажлаасаа эрт гараад ирлээ гээд чи хэр удах бол би хүлээж байя гэсэнд Болдоо аан зүгээрээ гарах дөхөж байсан юм ширээгээ цэгцэлчээд гараад ирэе гээд нүдэн дээр нь үнсэв.

Замын хашлага дээгүүр алхаж Болдоогын хүзүүгээр тэврэн жоохон хүүхэд шиг чанга чанга инээн энэ хорвоод өөрөөс нь илүү аз жаргалтай хүн байхгүй юм шиг өрөөсөн гараа өргөөд би чамаас ийм өндөр байсан бол яах байсан болоо тэгвэл чамайг гар дээрээ өргөөд явахгүй юу гэснээ нээрээ хайраа нөгөө газраа маргааш хүрээд ирээч чамтай очиж үзэх нэг юм байна гэж цовоо дуугаар хэлээд инээмсэглэн, ажил ажил гээд намайг мартчих юмаа,би бол ажлаа хийж байсан ч гэсэн чи бодогдоод хаячихаад чамруугаа гүйгээд очмоор санагддаг чамд тэгж санагддаггүй юмуу гэсэнд ..яалаа гэж дээ бичиж байгаа цаасан дээгүүр чи минь харагдаад тэгээд тэр цаасандаа дурлаад шагайсаар байгаад өдөр өнгөрчөөд байна гэхэд худлаа яриад л гэснээ ....нээрээ л цаасан дээр харагдаад байсан юм болов уу гэсэн янзтай нүдээ том болгоод харж байснаа....би их азтай юмаа, хүн хүндээ хайртай байна гэдэг тэр хүндээ ч өөртөө ч жаргал авчирдаг.Хээр талд ургасан хос цэцэгс ертөнц дэлхийг чимдэг бол бие биедээ хязгааргүй хайртай хос амьдралыг чимдэг юм болов уу чи юу гэж боддог вэ хэмээн хором ч дуугуй явахгүй ярьсаар л явлаа.Болдоо ч дотроо чамайг минь надад илгээсэн хувь заяандаа баярлалаа хэмээн дотроо шивнэхтэй нь зэрэгцэн гэрийнх нь гадаа ирлээ.Номин хотын захын гэр хороололд жижигхэн цэмцгэр гэрт аавтайгаа хамт амьдардаг билээ.

Болдоо нэг удаа номинг эзгүй хойгуур нь ирж аавтай нь их олон зүйл ярилцжээ аав нь ч болдоог нүдэнд дулаахан сайхан хүү байна гээд муу шар охин минь надад байгаа ганц эрдэнэ минь юм шүү дээ, муу талийгаач ээжээс нь хойш хүнтэй сууж хойд эхийн гар харуулая гэж бодоогүй юм.Одоо ч нэг үеэ бодвол том болчлоо доо.Охиныг минь л хайрлаж яваарай гэж хэлж байсан нь санаанд нь буулаа.Гэрт нь орж орой болтол хамт байсаар шөнө дөл болгоод явах гэтэл Номин нэг л хоргодонгуй аястай хоноод явж болохгүй юм уу гээд энгэрт нь шигдлээ.Найз нь гэртээ очоод өдрийн дутуу ажлаа гүйцээе дээ дараа л хоноё гээд гарч явлаа.

Өдөрхөн л зүв зүгээр байсан тэнгэрт үүл хуралдаж гадаа нэг л жихүүн болсон санагдаж хоноод явчдаг ч байж дээ.Нээрээ л ойрд ажил ажил гээд тавтайхан ярилцааагүй удаж гээд сүүмгэр гэрэлтэй гудамж уруудан явахдаа бодлоо.

Шөнө хар дарж зүүдэллээ ямар нэгэн муухай амьтанд хөөгдөн гүйгээд гүйцэгдэхийн даваан дээр чанга хашгираад сэрчихэв.Хөлс нь асгараад бие нь тавгүйтсэн байв.Босоод цонхоо онгойлгож зурагт харж жоохон сууж байснаа нэг мэдэхэд унтчихсан байв.

Утас чинь дуугараад байна ажилтай биздээ гэсэн ээжийнхээ дуунаар сэрээд харвал 10 өнгөрчихсөн байв.Явах замдаа Номин руу залгавал утас нь холбогдсонгүй.Ажил дээрээ ирээд ажлаа хийх гэтэл сэтгэл нь нэг л гэгэлзээд анхаарал нь төвлөрч өгөхгүй байлаа.Орой 5 цагт уулзана гэснээ санаад утас руу нь хэд хэд залгаад авахгүй болохоор нь хамт ажилдаг нэг залууг дөхүүлээд өгөхийг гуйгаад замаараа Номингийн гэрээр дамжаад гарая гэж бодлоо.Манай найзийнхаар ороод гарах уу гээд шавартай тахиралдсан гудамжаар явсаар үүдэнд нь тулж ирээд хаалгыг нь цохивол хүн гарч ирсэнгүй хашааных нь завсраар харвал гэрийнх нь хаалгыг том монгол цоожоор цоожлоод орхисон байв.Яагаа юм бол уг нь дандаа хүнтэй байдаг гэж амандаа бувтнаад эргэлээ.......

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
Enzo

за тэгээд сэтгэгдэл үлдээнэ биз дээ дараагийн хэсгээр дуусгая гэж бодож байна.

Ээгий (зочин)

бүр сэтгэл хөдөлчлөө..хайроо гэж

angel (зочин)

vrgeljleliig ni zaaval goeoor duusgaarai... vneheer goe boljee

Daagii (зочин)

angel tei sanaa neg baina...goy boljee

Yukii (зочин)

Avyas bainaa ...bi mail bichsen unshaad hariu bicheerei...bi bas bogino uguullegt durtai orolddog yumaldaa...say utgiin chimeg bogino uguullegiin naadam uzsen uu?

Endegee (зочин)

Ravdan guin unshsan uguulleg mash ih taalagdsan.Ene uguullegiig bichsen blogiin ezend vneheer goy boljee.

Эрхэмцэцэг (зочин)

гоё болжээ хурдан үргэлжлүүлээрэй хө

uugii (зочин)

goyo ogvvleg bna vrgeljleliig ni hurdan tawiarai goyo togsono bizdee

***ЛуНа***

Гайхалтай...
Болыг Номингийхоос гараад буцаж явжаагаад нэг юманд өртөнө / хүнд зодуулах ч юмуу / гэж боджийла...ккк
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ НЬ ХҮЛЭЭЖ БАЙЯ...
амжилт....

Nomin (зочин)

Nomin gdeg nerte ohin bna a kk.amjilt

Saka (зочин)

Odo boldo gdeg zalu orod ireh vi d gj

Гэгээлэг нь...

Ямар сайхан бичээвээ. Зүрх сэтгэлийн угт нэг утас хөндөх шиг их сайхан сэтгэлд хүртэл бичжээ цаашаа байгааздээ МонгоЛ Цоожоор дуусахгүй утгагүй байна

hongorzul (зочин)

chinii bichisen hairiin ohin ogvvleg chin taalagdaj bna er n ohid howgvvdiin dund hair gedeg n mash ariun nandin zvil shyy dee harin zarim negen n tvvniig buruu zvil bolgodog shyy dee hair gedeg aguu shyy dee tiim ee

Enzo

Баярлалаа...Хонгорзулаа

Senorita

гоё болжээ...үргэлжлэлийг нь хэзээ тавих юм бэ ...

Enzo

Аан 3 хэсэг болгоод дуусгачихсан бүгдээрээ байгаа өгүүллэг хэсэгт ороод дуусгаад уншаарай хө.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)