Миний мөрөөдөл : Хайрын охин

Хайрын охин

Саяхан орсон бороонд өнгө орсон юм бүхэн шинэхэн мэт санагдана.Агаараар үл мэдэг чийглэг үнэр ханхлах нь сэтгэлд нэн таатай.

Болдоо утсанд нь байнга ирэх хайрын тухай шүлэгнүүдийн эзэн хэн болохыг тааж ядан алхах зуур бодолд дарагдаж хажуугаар нь өнгөрөх автобусны сигналд дав хийтэл цочиж орхив.Яасан муухай чанга дуутай юм бэ хэмээн амандаа үглээд өөрөө өөрийгөө шоолж жуумалзлаа.Ажилд ороод жил ч хүрээгүй байгаа түүнийг хуучин ажилчид үл ойшоохын зэрэгцээ жоохон өө олох шалтгаан л гарвал загнаж зандрах нь энүүхэнд.Ээжтэй нь адилхан нүдэнд дулаахан Чимэгээ гэдэг эгчээс бусад нь түүнийг хайхрах нь битгий хэл эгээ л эхээс төрөхөөсөө энэ ажлаа хийгээд сурчихсан байсан юм шиг аашлах нь тоогүй.Ядартлаа бичиг цаастай зууралдаад магтаал сонсолгүй гэртээ оройтож ирээд хайхрах ч завгүй байсан утсанд нь хэн ямар дуудлага, мессеж үлдээсныг шалгадаг болоод удаж байгаа билээ.Харин ойрын хэд хоногоос танихгүй дугаараас хайрын шүлэг ирдэг болоод байгаа билээ.Тэрээр жаал бодолхийлж сууснаа утсаа авч “Сайн уу? хэн бэ дугаар андуураад байгаа юм уу?” хэмээн хариу бичив....удсан ч үгүй “үгүй дээ би чамайг сайн мэднэ,хаана ажилдаг хаашаа очих дуртай, бас чамайг Болдоо гэдэг нэртэй болохыг чинь хүртэл мэднэ гэсэн мессеж ирлээ....хариуд нь хөөе тэрээ бас хүнийг тэгж их сайн мэддэг царайлж гэнэ арай одоо юу бодож байгааг минь хэлээд өгөх юм биш биз гэсэнд “ яалаа гэж дээ уучлаарай бас тийм ч их юм мэдэхгүй л дээ..танилцаж болно биздээ” гэсээр мессеж бичилцэж эхлэв.Өөрөөс нь 2 оор эгч тэрээр Болдоогийн ажилладаг компаны нэг салбарт нягтлан хийдэг аж.

Шинэ жилээр салбар компаниудын дунд нэгдсэн үдэшлэг дээр нэрийн хуудсаа солилцож танилцаж байсан хүмүүсийн нэг нь гэнэ.Олон л хүмүүстэй гар барьж танилцаж байсан нь санагдлаа. Нэрийг нь бүү хэл зүсийг нь ч ахиж харвал танина гэхэд хэцүү санагдахаар байв.Номин гэдэг нэрийг нь сонсоод анх удаагаа л сонсож байна гэсэнд магадгүй ээ ийм сайхан залуу олон бүсгүйчүүдтэй танилцдаг биз гэж мөчөөрхлөө.Ирэх долоо хоногт завтай өдрөөр чинь уулзаж болно биз дээ гэсэнд бололгүй яахав дээ гэсэн мессеж ирлээ.

Бямба гаригийн өглөө тэрээр эртлэн босоод цонхоор гадагшаа харан суниаж зогссоноо гэнэт өнөөдөр шинэхэн танилтайгаа уулзах ёстойгоо санан залгасанд “ Сайнуу найз нь завтай байна нэг газар уулзая л даа гэж ирээд нэг л дотно элгэмсүү хоолойгоор ярьлаа.

Амралтын өдрөөрөө гэртээ өнжихгүй хаачих нь вэ? Юун ч эрт босдог юм гэж ээждээ үглүүлээд ямар хүн байгаа бол гэсэн сониуч зандаа хөтлөгдөн яаран хувцаслаж гарлаа.Тунгалаг нартай сайхан өглөө алхаж байхад сэтгэлд нь нэг л таатай.Уулзахаар тохирсон газраа ирээд залгавал “ Яанаа уучлаарай анх удаа уулзаж байж хүлээлгээд гэснээ одоохон очиж байна гэлээ.

Жижигхэн тохилог рестароны булангийн ширээнд тухлаад удаагүй байтал том хар нүдтэй царайлаг бүсгүй өөрийг нь чиглээд инээмсэглэн ирээд сайн уу? намайг өмнө нь харж байгаагүй гэсэн тиймүү олон хүн байсан болохоор аргагүй ээ гээд суулаа. Би яаж ийм хүний нүдэнд тусаа юм бол гэсэн зурвас бодол өөрөө өөрийгөө чамлах сэтгэл төрүүлээд амжлаа...харин тиймээ уучлаарай их ой муутай гээд түгдэрснээ ажил нь сайн биз дээ хэмээн шал дэмий зүйл асууж орхив.Дажгүй ээ ажлаа хийгээд л байна...анхны уулзалт нэг ийм өнгө аястай болоод өнгөрлөө.

Ажлын өдрүүд эхлэж бүх зүйл урьдын адил хөвөрч эхэллээ...анх танилцаж байснаа бодвол дотносож эхлээд бүр гэрлүү нь дөхүүлж өгдөг болсоор нэг л мэдэхэд тэр хоёрын дунд хайр бий болсныг илчлэх адил хэн нэгнийгээ харахгүй уулзахгүй удахаар сэтгэл нь тогтохгүй болдог болсон байлаа.

Навчны өнгө шарлаж намар болох дохиогоо байгаль дэлхий өгч эхэлсэн нэг өдөр ....

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Зочин

zochlooroi humuusee
http://mongol-gaihamshig.blogspot.com/

boloroo (зочин)

uu unshij bhad daa hurdan oruulaarai....

***ЛуНа***

жаахан зав муу...
дараа орж ирээд уншихаас...
маргааш ч юмуу ...
хэхэ....

Номио (зочин)

Солонгос кино шиг эгзэгтэй үед тасалжээ..хэ хэ..үргэлжлэлийг нь бичцэн байгаамуу

ranetki (зочин)

kk vrgeljleliin hurdan bicheeree sonirhol tatad bn tsaaashaa yu boloh boloo

Nasaa (зочин)

ene neg iimerhuu zuil nadad tohildoj baisan shuu

Gorgeous

шал балай ийн эхнийхийг нь сүүлд уншчлаашдээ тэхдээ яахав ойлголоо 3ийн хурдан оруулаарай

Daagii (зочин)

Sonirholtoi l sanagdaj baina.

***ЛуНа***

уншчихсаан...
одоо дараагийнхруу нь явлаа...ккк

jaagii (зочин)

vnen goy ogvvleg bn aa vnen tasarhai odoo daraagiihruun orloo ok

Enzo

баярлалаа

~Lonely Wind*~

энэ яас зоригтой охин бээ =D

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)