Миний мөрөөдөл : Ногоон нүд блогын эзэн Болор-Эрдэнэ-анддаа

Ногоон нүд блогын эзэн Болор-Эрдэнэ-анддаа

        Ертөнцийг ногоон өнгөөр ширтэхүй

Ертөнцийг ногоон өнгөөр ширтэхэд

Ер бусын гэмээр бүх зүйл амилна

Хурмастаас ногоон өнгөөр бороо орж

Хатсан навчис өөрийн чадлаар өндийнө

Бүтэлгүйтсэн хайр алдаагаа засаж

Бүр шинээр хосууд болзох болно

Надад ирсэн хэн нэгний захидал

Ногоон дугтуйтай сайхан үгстэй

Бүх зүйл шинэ болон хувирч

Бүрэнхий үдэш гэгээ татан гийнэ

Бүжин сарны туяанд ногоохон төгөлд

Бүхэл шөнөжин залуус дуулалдана

Нүгэл хилэнц тэднээс харин эмээж

Нүд дальдран холоос атаархана

Хатаж ширгэсэн гол урьдын адил урсаж

Хаа нэгтэйгээс зөөлхөн аялгуу дуурсана

Энд муу бүхэн замхран арилж

Эргээд бүгд цоо шинээр эхлэнэ

Ногоон өнгөөр бороо зөөлхөн орж

Норсон бүхэнд аз жаргал л ирнэ



start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Гэгээлэг нь...

Ногоон өнгийг муухай өмчлөөд авцан шдээ МУухай ЮниТель харагджийна хэхэ за хошигнов.

H.Ray

яг л маргад эрднийн хотод очсон юм шиг харагддаг байхдаа...

Enzo

bayrlalaa Bolor_erdene gdeg zaluu uzeegui yum bhda sanaa saihan niildeg shu he he

aashmaa (зочин)

Болор-Эрдэнэ үү? Санаа нь зөв хүн юм шиг байгаа юм, сайн мэдэхгүй л дээ. Шүлэг бол нээрээ л юнител харагадахаар болсон байна хэхэ. гоё гоё

Agii (зочин)

Neeree nogoon boroo oruul yanaa

Enzo

Goy sh dee nov nogoon bolood he he teguul bi nogoon shuher nogoon huvtsastai garna

Dakii (зочин)

bi bas nogoon huvtsastai garahaas tsagaan huvtsastai garval balarku yu te kkk

Enhee (зочин)

Nogon ongond durtai shu

Sol@ce

гэгээлэг гоё шүлэг байна

Гэгээлэг нь...

Тэхх над шиг гоё гэгээлэг шүлэг байгааз хэхэ.
Энэ Энзо ер нь Unitel барьдаг уу. Би өдөж байга юм шиг Ганцаараа Ув улаан Мобикомынхоо хувцастай гарч ирнээ гээд талалцах гээд уналаа. Гөү гөүчидөө ингэж болохгүй шүү хэхэ. За за хөгжилтэй байх гэж би хичээж байгаа байхгүй юу

Гэгээлэг нь...

Энэ шүлэгийг Юнител нөгөө юу билээ Тэмцэн болбол явуулбал тасархай

Enzo (зочин)

Gegeleg mine de. .bi mobizoni unench hereglegch . .gehde unitelin dugar bgalda kk. .ene shuleg nogon ongor bvh zuil urgaj tuljusui gj bdoj bichsen shuleg uniteltei ymar hama bna a. .gomdov

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)