Миний мөрөөдөл : Бурханд

Бурханд

Гунигаа хаана ч юм асгаж орхиод

Гуйлгачин шиг чамаас жаргал гуйж алгаа дэлгээд

Эс бүхэндээ тэрнээс чинь шингээж аваад

Эргэлзэлгүйгээр бусдад харамгүй түгээж

Эргээд бүх бурууг зөв болгож

Энэ хорвоог муу бүгдээс салгахсан

Харин чамайг хүн бүхэн өргөмжилж

Хаадаас ч дээгүүр хүндэлж шүтэх юм

Хүсэл бүгдээ сонорт чинь шившиж

Хүнд биш чамд л итгэж зовлонгоо тоочих юм

Гомдол бухимдал сэтгэлээс минь урсаад

Гоо сайхан бүгдийг чинь гутаагаад байна

Сайн бүхэн мартагдаж алга болоод

Салхиний үзүүрээс шаналал л үнэртэх юм

Орчлонг чи хэрвээ тольддог л юм бол

Одоо хэрвээ сонсож байвал болгоо

Орон гэргүйчүүд гудамжаар дүүрэн хөлхөж

Огт хэлд ороогүй хүүхэд гуйлга гуйж байна

Зүг бүхэнд чиний суу алдрыг мандуулж

Зүйрлэл бүхэндээ чамайг магтаж байна

Буурал орчлонд мянга мянган хүмүүн

Бурхан минь хэмээн шивэгнэж нулимс унаган

Бурангуй бүхнээс аврахыг сөгдөн мөргөж

Буян заяа гэгээн бүгдээ даатгасаар ирлээ

Нүдэнд нь ахиад бүү нулимс мэлтэгнүүл

Нүгэл бүхнээс тэднийг минь л өмгөөл

Насан туршдаа суу билгийг чинь биширч

Нэрийг чинь мөнхөд сайнаар дурсаг

Нарт ертөнцийг ивгээ одоо цаг нь болсон

Намайг бишээ бусдыг нь л авралдаа багтаа

                                                      2010.06.12

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
Asura (зочин)

Bi ch gesen ingej l heleh baisabn bh da.

❷❹❼Төрөө буюу хүн биш❷❹❼ (зочин)

ирээдүйгээс ирээ юу

Enzo

ha ha 6 g bichleg oruulahdaa anduurch sorry

Bazak (зочин)

Neeree bii lav l ingej helj chadahaa sain mdkuul bna shoo

seke l bna (зочин)

Huuye ingej hamaagui helj boldiimuu burhan sonsuul yana ntr....kkk

Bebe (зочин)

Seke sanaa zovoltgui ee sonsoosgui bhaa

Asura (зочин)

Neg l harsan tsarai bh yum daa

Л.Болор-Эрдэнэ

woo taalagdaj bnaa... dajgu shuu

ranetki (зочин)

vnniig l ogvvlsen bn daanch ter bvgdiig burhan sonsoh bolwuu....harin svvliin moriinl bitgiii..............

Л.Болор-Эрдэнэ

yostoi goy shuleg bna... taalagdlaa..andaa

Nanni

bi burhan bdg gedegt itgedeggui harin energy bdg gedegt itgedeg,,,

Enzo

Хэ хэ тиймүү

Enzo

Энэ шүлэгнээс болоод ажил бүтэлгүйтээд байгаан болуу Бурханаас очиж уучлал гуйнаа хаана байдгийн бол... хаяг, утсыг нь мэдэх хүн байна уу?

***ЛуНа***

Энэ шүлэгнээс биш хамгийн сүүлийн өгүүлбэрээс л болжаагаа бхаа хэхэ...

Enzo

Тийм юм боловуу...

***ЛуНа***

дхх...
тэгсэн л бх учиртай гэж миний онгод хэлээд бна да нтр...

Enzo

За ямар онгод нь....хэ хэ

Сүйжин - Гэрэл байж л харанхуй байдаг

Үйлийн үрээ гэж бурхан байлаа ч яаж ч чадахгүй,,, би ер нь бараг дараа төрөлдөө хэлд ороогүй байж гуйлга гуйна байх өө хэхэ.

Enzo

Амны билгээс ашдын билэг ...гуйлга гуйх юу нь сайхан байхав Сүйжин минь хэ хэ...

zochin (зочин)

Saikhan shuleg boljee. Energy gedeg chin uuruu burkhanii ukhamsar shuu dee. Bi burkhan baidagt itgedeg.

Erdemee (зочин)

Nice shuleg bna.

Tulip (зочин)

Chi aaaamar iiin bna sh d
dotrooos ni ursan garsan vgsiiig eeee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)