Миний мөрөөдөл : Нэг ийм юм нэт хэсэж байгаад оллоо....

Нэг ийм юм нэт хэсэж байгаад оллоо....

Нэг ийм юм нэт хэсэж байгаад оллоо....

Хайртай хосууд цагийг хамт өнгөрүүлж байх үедээ юмуу, дөнгөж уулзаж байх үедээ хайр дурлалын нандин мэдрэмж, сэтгэл хөдлөлийн өрнөлөө илэрхийлэхдээ хэрэглэж буй үг яриа нь жаахан бүдүүлэгдүү байдаг гэнэ. Иймд дотоод сэтгэлийн өрнөлөө доорх байдлаар илэрхийлж сурах нь зүйтэй.
Биеэр илэрхийлэх эрдэм
Амраг хосууд "Би чамд хайртай", "Би чамайг илүү сайн мэдэхийг хүсч байна", "Хоёул дотно үерхэе л дээ" гэсэн санааг үгээр биш биеээрээ илэрхийлэх ёстой гэнэ. Үүний тулд,
-Дөлгөөн ааш зан гаргах,
-Зогсох хөдлөхдөө үзүүлэх маяг,
-Бие биесийг ширтэлцэх зэргээр илэрхийлэх хэрэгтэй аж.
Иймэрхүү дохиоллыг л хайр сэтгэлээр холбогдож буй хүмүүс хүлээж авахдаа их мэдрэмтгий байдаг гэнэ.
-Хэдийгээр хүн бүхэн ямар нэг зүйлийг биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх чадвартай ч, хүн бүр үүнийгээ хайртай хүнийхээ сонирхолд нийцүүлэн хэрэглэж чаддаггүй.
-Хэт бүрэг даруу хүмүүс заримдаа өөрийгөө хянаж чадаагүйгээс алдаатай дохиоллыг өгч нөгөө хүндээ огт өөр мэдрэмж төрүүлэх тохиолдол ч бий гэнэ.
-Ичингүйрэл нь гуниглал ч юм уу эсвэл сонирхол буурсан, тэр ч байтугай дургүйцэж буй байдлаар илэрдэг муу талтай аж. Иймд залуустаа хандаж, биеэр илэрхийлэх эрдэм нь харилцааны салшгүй нэг хэсэг нь тул сайтар суралцах хэрэгтэйг сануулъя.
Харцаар илэрхийлэгдэх урлаг
Харц бол хүний хувьд маш гайхамшигтай харилцааны хэрэгсэл болдог гэнэ. Харцны илэрхийлэл бол хэн нэгэнд дур сонирхолтой байгаагаа хүргэх шууд бөгөөд хамгийн энгийн замуудын нэг юм. Иймд та хайртай хүнтэйгээ харьцахдаа зөвхөн нүд рүү нь л харж ярихыг хичээгээрэй. Тухайлбал,
-Хэрэв та хайртай хүнийхээ мөрөн дээгүүр харж ярьдаг бол энэ нь уйтгартай, эсвэл анхаарамжгүй хандаж буйн шинж гэнэ.
-Хэрэв та хайртай хүнтэйгээ ярьж байхдаа шал руу ширтдэг бол энэ нь нэг талаар даруу зангийн илэрхийлэл боловч нөгөө талаар залжингүй төрх байдлын шинж гэнэ.
-Хэрэв хайртай хүн чинь харцаа буруулаад байвал та түүнийг хэтэрхий удаан нүд салгалгүй ширтсэн хэрэг.
-Хайртай хосууд хагас минут тутамд таван секунд орчим хугацаагаар хэн хэнийхээ нүдэн дээр хараа тогтоож байвал харцаараа ойлголцох хамгийн сайн хэлбэр төдийгүй хайртыг чинь танаас нүүр буруулахад хүргэхгүй сайн талтай гэнэ.
-Хэрэв та бүрэг ичимхий бол, таалагдсан хүнтэйгээ уулзахдаа хичнээн хэцүү байлаа ч нүд рүү нь харж илэн далангүй ярилцахыг бодоорой.
-Хэрэв та харцаа буруулах юм бол хамаг мэдрэмжээ алдана гэсэн үг.
-Хайрттайгаа харц тулгарна гэдэг хэн хэндээ хариу барих хамгийн аятайхан боломж гэнэ шүү.
-Хайрт чинь таны нүд рүү хараад инээмсэглэж байвал та ердийнхөөс илүүтэйгээр харцаа тогтоон барихыг хичээгээрэй.
Нүүрээр илэрхийлэх дүрэм
-Хэрэв хайрт чинь танаас бие чинь зүгээр үү, ямар нэгэн юм болоогүй биз гэх зэргээр асуувал яах вэ.
-Энэ асуулт нь, хэдийгээр таны бүх юм хэвийн байгаа ч нүүр царай чинь түүнтэй хамт байгаадаа сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж чадахгүй байна гэсэн үг шүү.
-Сайхан инээмсэглэл гэдэг тухайн хүнийг өөртөө таалагдсаныг илэрхийлж буй хамгийн шилдэг арга.
-Сайхан инээмсэглэл гэдэг түүнтэй хамт байхад таатай байгаагаа илэрхийлэх хамгийн аятайхан боломж.
-Инээмсэглэл нь ямар ч тохиолдолд танд нөхөрсөг дулаан байдал, дотно харьцаа, нандин хайр энхрийллийг авчрах болно гэдэгт итгээрэй.
Дохио зангаагаар илэрхийлэх эрдэм
-Та ярьж байгаа зүйлээ улам сонирхолтой болгоё гэвэл дохио зангаа хэрэглээрэй.
-Найрсаг дотно сэтгэгдлийг төрүүлэхийн тулд хамгийн энгийн илэрхийлэл болох хуруу гарын хөдөлгөөнийг ашиглахад л хангалттай.
-Харин та хайртай хүнээ сонсож байхдаа түүний яриаг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол.
-Мөн түүний яриа тун сонирхолтой байна гэдгийг илэрхийлэхийг хүсэж байгаа бол зөвхөн толгойны хөдөлгөөн байхад л хангалттай шүү.

Хэрэв та хэн нэгэнд дурлаад,тvvнтэйгээ амьдралаа холбохыг хvсч байгаа бол тэр чинь ямар хvн бэ гэдгийг мэдэх боломжтой юм. Тэгэхийн тулд тvvний төрсөн он, сар, өдрийг мэдэхэд л хангалттай.

Тухайлбал тэр чинь 1988 оны 1-р сарын 5-нд төрсөн бол энэ тоонуудыг хооронд нь нэмбэл /1988+1+5/ 1994 болно. Энэ тоог 1+9+9+4 гэж нэмбэл 23 гарна. Эцсийн тоог нэг оронтой тоо болгох ёстой тул 2+3 гээд 5 болгоно.
Одоо тулгацгаая.
1-ийнхэн. Дарга, удирдагч байх дуртай хvмvvс. Тэд бие даасан, хараат бус, цуцашгvй тэмцэгчид учир ихээхэн амжилтад хvрдэг.
2-ынхон. Найдвартай хамтрагчид. Тэдэнтэй учраа олоход хялбар. Хэзээ ч хvнийг эвгvй байдалд оруулдаггvй, харьцааны соёлтой хvмvvс.
3-ынхан. Хvмvvст аз жаргал, хөгжил баясал бэлэглэгчид. Адал явдалд дуртай, бие даасан.
4-ийнхөн. Тэд хөлөн дээрээ бат зогсдог. Сахилга баттай, харьцааны соёлтой, ажил дээрээ амарна гэсэн ойлголт байхгvй.
5-ынхан. Тэд эрх чөлөөнд дуртай. Байнгын хөдөлгөөнтэй. Тайлагдашгvй оньсого мэт зvйлийг сонирхож, нэгэн зэрэг хоёр ажил хийж чаддаг.
6-гийнхан. Маш хариуцлагатай хvмvvс. Тэд сайн ээж, аав байдаг.
7-гийнхон. Энэ бол сэтгэгчид. Тэд ухаантай, юмыг хурдан ойлгодог, гэхдээ зөрvvд биш. Ийм хvмvvс бусдыг сайн сонсож чаддаг ч гэсэн өөрөө анализ хийж, дахин тунгаасны эцэст хvлээн авдаг.
8-ынхан. Сайн зохион байгуулалттай хvмvvс. Хариуцлагыг өөртөө авч, vргэлж өөрийгөө ажилтай байлгаж чаддаг.
9-ийнхөн. Сайн санаатай, сайхан сэтгэлтэй хvмvvс. Ерөөсөө харамч биш.

Тухайн хvнийхээ тухай мэдээд авчихсан ч тvvнтэй та хэрхэн зохицохоо мэдэхгvй vлдэх нь хангалтгvй байгаа биз дээ.
1-ийнхэн. Лидер байх дуртай энэ хvмvvст 2-ынхон хамгийн сайн тохирдог.
2-ынхон. Гэр бvлдээ хайртай 6-гийнхантай сайн тохирдог.
3-ынхан. Эсрэг хvйсний гурвынхантайгаа зохицно, бас эрх чөлөөнд дуртай 5-ынхантай нийцтэй.
4-ийнхөн. 2-ынхонтой бат бэх гэр бvл болдог.
5-ынхан. Хариуцлагыг өөртөө авч чаддаг 8-ынхантай сайхан хосууд болдог. Тэд бие биедээ ээлжлэн дурлалцаж, бизнест сайн хамтрагчид байж чаддаг.
6-гийнхан. Гайхамшигтай аав, ээжvvд. 2-ынхонтой гэр бvл болоход алдах зvйлгvй.
7-гийнхон. 2-ыхонтой тохирдог. 2-ууд 7-г маш их хvндэлдэг.
8-ынхан. 1-ийнхний анхаарлыг татдаг. Бас тэд 1-ийнхний лидер чанарыг нь биширдэг.
9-ийнхөн. Тэд 9-төө л хайртай. Тоо судлаачид хоёр 9 нийлэхээрээ тэнгэрт гардаг гэдэг.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
чой (зочин)

миний анд сайхан блог нээжээ ингээд баяжуулаад байж дээ шүлэг чинь дажгүй байна чи ийм хэлбэрээр оролдох гэж байгаа бол данзангийн нямсүрэн, мөэ а. эрдэнэочир дажгүй бас бавуудорж

ranetki (зочин)

neree eneg unshsan chn jhn zorood bnleee shdee kkkk ghdee ih sonirholtoi vnend oir ymnuud bnlee shvv ...

togosoo (зочин)

xoxoxoxo sonirholtoi yum bna shuu oshoo gogo zuil nemeerei

Л.Болор-Эрдэнэ

yag ene chn l heregtei bailaashdee.. and min.. medremjtei.. bs goy niitlel oruuljee bayarlalaa

Зоригoo & Болороо

zvgeer l yum amjilt zaluuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)