Миний мөрөөдөл : Сахиус

Сахиус

Мөнх хөх тэнгэрийн зарлигтай билээ л  та нар минь

Монгол хүмүүн бидний язгуур нь билээ л та нар минь

Тив алгассан гүрний шүтээн нь билээ л та нар минь

Тэнгэр заяат түмний минь ивээл нь билээ л та нар минь

Буруу худлыг гэсгээсэн ташуур нь билээ л та нар минь

Буян заяаг ивгээсэн өршөөл нь билээ л та нар минь

Омог өндөр өвгөдийн минь онгод нь билээ л та нар минь

Олон зууны бардамналын эзэн нь билээ л та нар минь

Зүйдэлт их тэнгэрийн хүсэл нь билээ л та нар минь

Зүрхэнд ассан хүслийн жигүүр нь билээ л та нар минь

Чанадын цаадах учрын тайлал нь билээ л та нар минь

Чиний минии бидний угсаа нь билээ л та нар минь

Ертөнц дэлхийн зоонд хэнгэрэг дэлдэн догширч

Ерөөл буяны заллагыг хурайлан дуудаж зөөлөрсөн

Дайдаар хэмжиж босгосон улс Монгол гүрнээ

Далай хааны зарлигаар энхжин тогтоосон түүхтэй

Халуун цусаа даргитал хамхалдан тулалдах зориг

Хатан гуа эхийн зөөлөн харцанд уярсан

Хүслийн их дайдад хүний л адил зовсон ч

Хүй олон түмэндээ шүтээн хэмээн хайрлагдсан

Хүннү төрөөс алдартай хүч ихт зоны минь

Хорол эрдэнэт тоононд хадаг болон сахь

Сайн санааны үзүүр дээр онгод болон заларч

Саар муу бүгдийг нь салхитай хамт хийсгэ

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
anu (зочин)

sahius gej yu gsen ug uuu?

Enzo

http://eruul.blog.gogo.mn үнэн зөв мэдээлэл өгдөг юм байна.Би бөө мөргөл шүтлэгтэй

~Амирлан~ (зочин)

anu sahius gdg chin shuteed gdg tei utga oiroltsoo bj maybe hehe

крафти

аан хурай хурай

~Lonely Wind*~

би ч гэсэн бөө шүтлэгтэй
энэ чинь жинхэнэ монголчуудын шүтээн бхку юу,
шарын шашин чинь харин өөр орноос орж ирсийшт хээх
за за олон юм бичжаад хүмүүсийн уурыг хүргэчихвий дээ
одооноос бөө мөргөл маань сэргэж бгаад би маш их баярлажаа хээх

Зочин

LonEly WiNd*~Монгол хүн шүү бид нар хэ хэ

Enzo

Тийм шүү Монголчуудаа

Ларк (зочин)

амьдрал таны шүлгэн дээр тогтдог бол ямар гоё вэ
амжилт амжилт Enzo

Enzo

Ларк:Баярлалаа

turuu (зочин)

uneheer goy bichsen bn. heleh ch ug algaaa. aaaaaaayyyyyyy.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)