Миний мөрөөдөл

Аавын алаг

2013 оны 09-р сарын 21 Нийтэлсэн Enzo
Морины хөлөөр хайрга шажигнах чимээнээр эргэн харвал аав минь дэлийг нь шанхлан зассан согоо шиг чихтэй хөл цагаан хүрэн алаг морин дээрээ арван хоёр чимэгтэй боржигон хийцийн мөнгөн эмээлээ тохож давхар цохилттой цул мөнгөн хазаараар хазаарлаж хударга татчихсан, ээжийн минь оёсон цагаан саарал дээлийг өмсөж саарал малгай духдуулан хулсан ташуур хөндөлдүүлчихсэн ямар сайхан харагдаж байсан гэж санана.Саяхан сэтгэл үймрүүлж байсан бодлууд аль хэдийн нисэн одож ааваараа бахархах сэтгэл хөлийн улнаас орой хүртэл мэдрэгдэж билээ Дэлгэрэнгүй»

Цэнхэрийн гол

2013 оны 09-р сарын 02 Нийтэлсэн Enzo

Хичнээн хүлэг морь энэ уснаас ундаалан хүний нутгийг зорьж хичнээн эхийн хүү эргэж ирж чадалгүй ус голоо нүдэндээ зурж амьсгал татсан бол гэж бодсон хоолой зангирлаа.

 Дэлгэрэнгүй»
Гэрээсээ гараад алхах зуур замд өмнөө жин тавьсан жар гаруй насны хөгшин эмгэн суудаг юм.Бохь, чихэр, тэргүүтэн өрсөн жижигхэн модон тавцантай.Би дандаа л жингийн тавцан дээр гишгээд таван зуун төгрөг өгчихөөд жингээ хардаг ч үгүй яваад өгдөг юм.Надад тэр жинг харах сонирхол байдаггүй.Амьхандаа талхны мөнгөнд нь нэмэр болж байгаа царай. Дэлгэрэнгүй»

Хүслийн тагтаа

2013 оны 02-р сарын 18 Нийтэлсэн Enzo

Бүсгүйн нулимс гэнэтхэн мэлтрээд ирлээ урьд хожид болсон хэцүү бүхний төлөө уйлмаар санагдлаа.Бусдад буруу өгч чададгүй зан нь түүний зовлонг хэтэрхий хүнд болгодог юм шиг санагдана.Уучлалыг ухаарлыг бусдад өгч хариуд нь зовлон гуниг алдааг нь өөртөө авдаг сахиусан тэнгэрүүд л түүнтэй адилхан бодогдоно.

 Дэлгэрэнгүй»

Зүүдний наранд завилсан ах минь

2013 оны 01-р сарын 27 Нийтэлсэн Enzo
... ахын минь зөөлөн хоолой алгуурхан бүдгэрч ядрал нойр 2 зэрэгцэж үүрэглэж эхэллээ.Гэнэтхэн дөрөө тархийн дуугарч юу болоод байгааг ойлгож амжаагүй байтал хонгор морь хуйлран эргэж харагдлаа. Дэрсний булангийн сайрт нойрмоглож унаснаа дөнгөж ухаарсан би ичсэн нэрлэхсэндээ болж түргэн босоод морины минь хойноос хөтөл давж буй ахынхаа хойноос гүйлээ. Дэлгэрэнгүй»

Dahin snu Go Go mine

2013 оны 01-р сарын 01 Нийтэлсэн Enzo
Blogoo unshilgui bs bichleg hiilgui ih udjee .... butsaad blogtoo irlee tanij bgaa hun bna uu he he

Husliin tagtaa

2012 оны 12-р сарын 30 Нийтэлсэн Enzo
tagtaa hoolloj bui uzegslentei busgui.......ta yagaad dandaa tsonhon dree edniig hoololdog yum be....... ted mini nadad talarhaad minii husel muruudliig tenger uud avch nisdeg.... yagaad zaaval tenger gj..... aan uudam ogtorgui gegeen bs tungalag bdag bolohoor ter........... ted minii husliig tuund shivnedeg yum.... tagtaanii heleer uu... ugui dee zurh setgeleeree duuldag yum...... tedend hel shaardlagagui........ bayrlalaa bi bs tagtaa hoolloj bolohu ted bs minii husliig shivneg...tegee teg ted hen negniig ylgadaggui yum..........uuu ter chinii neg husliig avaad nischlee.....neeree yu .....neeree bailgui yahav.....bayrlalaa tanid... uguidee tedend l bayrla...uu neeree tmeldee bayrlalaa husliin tsenher tagtaanuud mine....
Өнгөрсөн шөнө янз бүрийн л юм зүүдэллээ.Зүүд гэж сонин шүү олон жил уулзаагүй огт бодож байгаагүй хүнийг зүүдлэх юм.Ойрдоо амралт хэтрээд байгаа бололтой унтсаар байтал өдрийн тал өнгөрчдөг болчихож.Гадагшаа гармаар санагдаад нэг найзтайгаа ажлынх нь цайны цагаар уулзлаа.Өө тэгээд баахан л юм ярилаа. Ажил амжихгүй юу ч хийж болохгүй байна хүнтэй уулзаж чадахгүй байна гээд төвөгшөөсөн байртай ярьж байлаа. Бас ажил нь таалагдахгүй байгаан байхаа. Дэлгэрэнгүй»
Санчиганд нь буурал суугаагүй гучин хэдтэй

Санаа нь үрийнхээ төлөө зовнил тээгээстэй

Сар өдрийн уртад зүс нь бүдгэрч арилахгүй

Сайхан бүхний эхлэл гэгээн тэнгэр ижий

 Дэлгэрэнгүй»

Шилийн Богд өршөө

2011 оны 05-р сарын 16 Нийтэлсэн Enzo

  Шилийн хулгайчийн балгаар үйлээ барж буй хүмүүс цөөнгүй бололтой гэсэн яриа чихэнд нь байнга хоногшиж дахин дахин сонсогдсоор авай.Арван тавны цагдаа нарт баригдаж байцаагдан хөл гартаа дөнгө зүүлгэж, шархандаа халууран хэвтэж байхдаа миний бие ингэж зовиурлаж байсан гэжүү.

 Дэлгэрэнгүй»

Ирээдүйн хүүдээ зориулж бичсэн шүлэг

2011 оны 05-р сарын 15 Нийтэлсэн Enzo

Замбуутив их олон өнгөтэй хүү минь

Зах зухаас нь аав нь ялгаж өгнөө

Амьдралд жаргал ч би зовлон ч бий

Аугаа ихийн бүрдэл энд зөндөө хүү минь

 Дэлгэрэнгүй»

    Өглөө нар алгуурхан хөл доороос минь мандаж орой улаан шаргал туяагаа сунайтал тусган жаргадаг.Талд нь зэрэглээ яг л далай шиг бидэртэн долгиотож байдаг юм.Зах хязгааргүй үелзсэн зэрэглээн далайг бага байхдаа их шохоорхон удаан харж зогсдог байж билээ.Борооны дараа талд татсан солонго ямар үзэсгэлэнтэй гэж санана.Хагас тойрог татаж нумран харагдах байгалын гоо үзэсгэлэнг бишрээд л баймаар.

 Дэлгэрэнгүй»

Хайрын охин /төгсгөл хэсэг/

2011 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Enzo
Хаа нэгтэйгээс дохиогоо хангинуулан цагдаагийн машин давхих нь хэн нэгэн бүтэлгүй зүйлд холбогдож байгаа аятай сэтгэлд нь нэг л таагүй мэдрэмж төрүүлээд байлаа.Гэртээ орж ирээд хоол унд ч гэсэнгүй толгойгоо салаавчлан дээшээ харж хэвтлээ. Номингийн нүдээрээ инээсэн хүүхдээрээ төрхтөй царай нүдэнд нь харагдаад болж өгсөнгүй.Би ер нь яагаад ингэж муу юм бодоод байгаан болоо зүгээр л хамтдаа хамаатан ах дүү нартайгаа уулзахаар зочлохоор явсан байх  Дэлгэрэнгүй»

Хайрын охин ( үргэлжлэл)

2011 оны 03-р сарын 25 Нийтэлсэн Enzo
Болдоо чамайг гадаа нэг охин дуудаад байна гэхэд  хэн юм бол доо гэж гайхсаар гарч ирвэл Номин нүдээрээ инээн ажил дээрээ өмсдөг дүрэмт хувцастайгаа зогсож байлаа.Чамтай гэнэт уулзмаар санагдаад ажлаасаа эрт гараад ирлээ гээд чи хэр удах бол би хүлээж байя гэсэнд Болдоо аан зүгээрээ гарах дөхөж байсан юм ширээгээ цэгцэлчээд гараад ирэе гээд нүдэн дээр нь үнсэв.

Замын хашлага дээгүүр алхаж Болдоогын хүзүүгээр тэврэн жоохон хүүхэд шиг чанга чанга инээн энэ хорвоод өөрөөс нь илүү аз жаргалтай хүн байхгүй юм шиг өрөөсөн гараа өргөөд би чамаас

 Дэлгэрэнгүй»

Хайрын охин

2011 оны 03-р сарын 21 Нийтэлсэн Enzo

Саяхан орсон бороонд өнгө орсон юм бүхэн шинэхэн мэт санагдана.Агаараар үл мэдэг чийглэг үнэр ханхлах нь сэтгэлд нэн таатай.

Болдоо утсанд нь байнга ирэх хайрын тухай шүлэгнүүдийн эзэн хэн болохыг тааж ядан алхах зуур бодолд дарагдаж хажуугаар нь өнгөрөх автобусны сигналд дав хийтэл цочиж орхив.Яасан муухай чанга дуутай юм бэ хэмээн амандаа үглээд өөрөө өөрийгөө шоолж жуумалзлаа.Ажилд ороод жил ч хүрээгүй байгаа түүнийг хуучин ажилчид үл ойшоохын зэрэгцээ жоохон өө олох шалтгаан л гарвал загнаж зандрах нь энүүхэнд.Ээжтэй нь адилхан нүдэнд дулаахан Чимэгээ гэдэг эгчээс бусад нь түүнийг

 Дэлгэрэнгүй»